“Ногоон тууз” эко аян амжилттай үргэлжилж байна
Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах,хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах зорилготой "Ногоон тууз” эко аян амжилттай үргэлжилж байна.
"Ногоон тууз” аяны нээлт 3дугаар сарын 22-ны өдөр МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар эхэлсэн бол аяны гараа 3дугаар сарын 24-ий өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Монголын Залуучуудын Холбооноос эхэлсэн юм.
Аяны гарааны үйл ажиллагаандМЗХ-ны БХЗГ-ын дарга Ө.Шинэхүү, Туул голын сав газрын усны менежмент төлөвлөлтийн албаны дарга н.Түвшинбаяр, УСУГ–ын инженерийн бодлогын гедрогеологич, инженер А.Хишигмаа, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төслийн менежер Н.Амгалан-Эрдэнэ болон "Ногоон тууз” аяны эко аянд нэгдэж буй "Хөдөлмөрч залуус”, "Хөгжлийн түүчээ” ТББ, "Тэлмэн түүчээ” клуб, МУИС-ийн Эко клуб зэрэг 90 гаруй оюутан залуус оролцлоо. Эко аянд нэгдсэн залуус Туул голын өмнөд хэсгийн 2 км талбайг 6 багийн зохион байгуулалттайгаар 3 цагийн хугацаанд цэвэрлэж,цэвэр цэнгэг усны нөөцөө хамгаалахад идэвхи санаачлагатай оролцлоо.
Өнөөдрийн байдлаар тус аянд Залуучуудын байгаль орчны байнгын хороо, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн "Экологи клуб”, "Шувуу сонирхогчдын холбоо”,"Хөгжлийн түүчээ” ТББ, МЗХ-ны идэвхтэн клубууд болох "Хөдөлмөрч залуус”, "ТIR”, "Тэлмэн түүчээ”, "Нийгмийн хөтөч”, нийслэлийн 2дугаар сургуулийн өсвөр үеийнхний "Эко” клуб, 117дугаар сургууль, Амгалан цогцолбор сургуулиуд нэгдээд байна. Харин энэ 7 хоногт дараагийн байгууллагауудад "Ногоон тууз” нэрийн шилжин явах цомоо гардуулж, бүх нийтийг уриалан ажиллах аж.
Сэтгэгдэл байхгүй байна.