Шүлхийн голомт хяналтаас гарч, нийслэлд зочиллоо

0

Шүлхийн голомт хяналтаас гарч, нийслэлд зочиллоо

Улсын хэмжээнд 2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн долоо, Дундговь аймгийн найм, Булган аймгийн зургаа, Төв аймгийн гурав, Өмнөговь аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн гурав, Говьсүмбэр аймгийн нэг, Орхон аймгийн нэг, Дорнод аймгийн нэг, Хэнтий аймгийн нэг, Архангай аймгийн хоёр, Өвөрхангай аймгийн хоёр сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд шүлхий өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Тэгвэл, шил шилээ даран бүртгэгдэж байгаа хүн амд халдварлах аюултай мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдол хүн амын бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод ч бүртгэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо гуравдугаар сарын 27-ны өдөр иргэн Т-ын гурван үхрээс мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар мал эмнэлгийн урьдчилсан шинжилгээгээр шүлхий өвчин мөн хэмээн тогтоогдсон байна.

Тухайн хэсэгт дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг голомтын бүсийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Шүлхийнээс үүдэлтэй эхний хорио цээр тавигдаж амжаагүй байхад дараагийн хорио цээр эхэлж, шил дарсан шүлхий дэгдэх тоолондоо улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь чангаах нь ядруухан байгаа эдийн засагт нэрмээс болдог аж. Тодруулбал, Шүлхий дэгдэх тоолонд хорио цээр тогтоох, устгал хийх, нөхөн олговор олгох, голомтод ажиллах хүн хүч, машин техникийн зардалд төсвөөс маш их хэмжээний зардал гардаг байна.

Тус вирус нь мал, амьтанд байх далд үе нь удаан үргэлжилдэг, малыг халууруулж, ноомойглууж, шүлс гоожих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг энэ өвчин дэлхийд гардаг малын 15 гоц халдвартай вирусын нэгд тооцдог аж.

Гэтэл,  энэ аймшигт вирусаар өнөөдөр хүн өвчлөхгүй гэсэн баталгаа алга байна.  Ялангуяа хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, ундны усны хүндрэл зэрэг ахуйн асуудалдаа дарагдсан нийслэлчүүд дээр зочилсон нь энэ эрсдэлийг бүр ч их нэмэгдүүлээд байна.

Шүлхий хүнд халдах тохиолдол маш ховор ч гай нь таарвал хэн ч өвдөж болзошгүй бөгөөд нөгөө талаас хүн өөрөө шүлхийн вирүсийг мал амьтанд дамжуулан тараагч эх сурвалж болдог аюултай. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг нь тогтоогджээ. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай. Хүний шүлхий харьцангуй ховор тохиолддог учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн талаарх баримт анагаах ухааны түүхэнд маш тодорхой тэмдэглэгдэн үлддэг аж.

Т.Гэрэл

Zaluu.com


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex