Нийслэлд шүлхий өвчин гарч, өвчний голомтод ажиллаж байгаа алба хаагчид саналаа өгч чадаагүй байна

0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22 дугаар хороонд малын гоц халдварт өвчин гарсныг албаныхан болон холбогдох газруудаас тас нууцалжээ. Бүр өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, тэнд ажиллаж байгаа эмнэлгийн алба хаагч болон онцгой байдлын алба хаагчид сонгуулийн санал өгч чадаагүй байна. Хорио цээрийн бүсээс хэнийг ч гаргаж оруулахгүй байгаа гэнэ.

Эх сурвалжийн хэлснээр "СХД-ийн 22-р хороонд малын шүлхий өвчин гараад нэлээд хэд хонож байна. Ойр орчмын 300 метр газарт 30 хоногийн хорио цээр тавьж, гарцуудыг хааж том том нүх ухсан. Нийт 100-д малыг устгалд оруулж, 5 метр гүн нүх ухаж булсан. Тэнд дүүргийн эмч нар болон онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Тэнд байгаа хүмүүс болон голомтод байгаа малчид ч сонгуулийн саналаа өгөөгүй. Хэнийг ч оруулахгүй, бас гаргахгүй. Хүнс усыг гаднаас зөөж байгаа. Энэ талаарх мэдээллийг чанд нууцалсан гэсэн шүү” гэв.

Нийслэлд шүлхий өвчний вакцинжуулалт хийж байгаа. Одоогоор 80 гаруй хувьтай яваа аж. Хоёр хоногийн өмнө гэхэд СХД-ийн 32 дугаар хороонд вакцинжуулалт хийж яваа албаныхан ч нийслэлд шүлхий өвчин гарсан гэдгийг үгүйсгээгүй байна. Малын шүлхий өвчин малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин.

Тодруулбал, амьсгалын болон шүлс баас шээсээр дамждаг ноцтой халдварт өвчин юм. Дээрх халдварын талаар НОБГ-аас тодруулахад "Мэдээлэл алга, Нийслэлийн мал эмнэлгийн газар юмуу, НЭМГ-аас асуугаарай” гэсэн юм. Харин НЭМГ-аас тодруулахад "Шүлхий өвчин гарсан нь үнэн, хорио цээр тогтоосон байгаа. Гэхдээ өвчтэй малыг устгалд оруулаад ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм” гэлээ.

Ийнхүү Нийслэлд буюу хотын баруун захад шүлхий өвчин гарлаа. Халдварт өвчин халдварлахдаа маш хурдан байдаг гэсэн шүү. Тиймээс боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex