ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС ӨВЧИЛСӨН 769 МАЛЫГ УСТГАЖЭЭ
Таван аймгийн 15 суманд цэцэг өвчин, долоон аймгийн есөн суманд галзуу өвчин тус тус гарч үүнтэй холбогдох арга хэмжээг улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн хяналтын байгууллага авч ажилласан байна.
Энэ талаар МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийг дарга Д.Батжаргал "Цэцэг өвчний тухайд улсын онцгой комиссоос хоёр удаагийн хурал хийж тодорхой үүрэг чиглэл хийсэн байгаа. Бидний авсан мэдээллээр цэцэг өвчнөөр 917 мал өвчилж 769 малыг устгаад байна. Бусад халдварт өвчний эсрэг мөн адил холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Өвчин гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын газраас тодорхой сэрэмжлүүлэг зөвлөгөөнүүдийг интернэт вэб сайтуудаар дамжуулан хүргүүлж байгаа "гэв.
Б.Дэжид