Үндэсний аудитын газраас МТҮП -ийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гаргасан ба аудитын гэрчилгээ олголоо Шинэ мэдээ 2018/03/30 0 Үндэсний аудитын газраас МТҮП -ийн санхүүгийн тайланд аудит хийж "ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гаргасан ба аудитын гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг төрийн өмчит 5 үйлдвэрийн газарт олгосон бөгөөд МТҮП-ийн Ерөнхий захирал Ц.Содномдамба гэрчилгээг гардан авлаа. Аудитын дүнэлтээр МТҮП-ийн санхүүгийн үр дүн, ажил гүйлгээнүүд холбогдох хууль тогтоомж, сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу алдаагүй үнэн зөв, шударга илэрхийлэгдэж байна гэж үзсэн байна. МТҮП-ийн хувьд сүүлийн жилүүдэд "ЗӨРЧИЛТЭЙ” гэсэн дүгнэлтийг аудитын газраас авч байсан бол энэ жил "ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авсан нь тус байгууллагын менежмент сайжирч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн илрэл юм. 0
Сэтгэгдэл байхгүй байна.