Зургуудаараа хөрөнгөжиж байгаа 18 настай зураач бүсгүйн 25 шилдэг бүтээл

Залуу бүсгүй Димитра Милан Аризона мужийн "Milan Art Institute" уран зургийн сургуулийг төгссөний дараа зураач хүн ядуу байдаг гэсэн төсөөллийг өөрчилж эхэлжээ. Түүний хурц тодруун зургуудад тачаангүй эр, эм, ер бусын амьтад дуршилдаа хөтлөгдсөн мэтээр буудаг. Бүсгүйн яриагаар тэр өөрийн уран бүтээлээ урагшлуулах аргаа олжээ. Димитра галерейнхантай хамтрахаас гадна өөрөө уран зураг цуглуулагчидтай хамтран ажилладаг гэнэ. Ийм хандлага нь түүнд өөрийн тосон будгийн зургаа 10 мянган доллараас эхэлсэн үнээр байга худалдах боломжийг өгч байгаа ажээ.

"Уран зураг цуглуулагч зураачтай хувиараа хамтран ажиллаад эхлэхээр тэр зураачийн уран бүтээлийг илүү гүнзгий төвшинд ойлгодог”. Димитра Милан

Зургуудаараа хөрөнгөжиж байгаа 18 настай зураач бүсгүйн 25 шилдэг бүтээл

Одоо зураач бүсгүй өөрийн тухай, өөрийн уран бүтээл, хайртай зургуудынхаа тухай өгүүлсэн анхны номоо гаргахаар бэлтгэж байна. Димитра өөрийн жишээгээр  бусад зураачдад хэрхэн амжилт олохыг үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд туслах хүсэлтэй ажээ. Зураач бүсгүй өөрийн сайттай, инстаграммдаа 90 мянган дэмжигчидтэй ажээ.