Facebook хэрэглэгчдийнхээ дууг хурааж авдаггүй гэв
Facebook-ийн тухай олон л ам дамжсан яриа бий. Тэдний нэг нь гар утасны микрофоныг нууцаар чагнаж, хэрэглэгчдийнхээ яриаг бичиж авдаг. Улмаар түүнийгээ хэрэглэгчид чиглэсэн сурталчилгаандаа ашигладаг гэх.
Хэдийгээр аль 2016 онд энэ асуудлыг ор үндэсгүй зүйл хэмээн Facebook өөрсдөө тайлбарлаж байсан хэдий ч Сенатын сонсголын үеэр Марк Цукербергээс энэ асуудлыг дахин асуужээ.
Сенатор Гари Петерс "Тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Facebook хэрэглэгчдийнхээ тухай илүү өргөн мэдээлэлтэй болохын тулд гар утаснаас дууг нь хурааж авдаг уу?” гэсэн байна.
Харин Цукерберг хариуд нь "Үгүй” хэмээн эрс хариулжээ. Тэрээр "Зөвхөн хэрэглэгч бичлэг оруулах тохиолдолд л Facebook тухайн төхөөрөмжийн микрофоныг ашиглах эрхтэй болдог. Бусад үед хандах эрхгүй” гэсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна.