ГОРТИГНЫ ГАДНАХ АН-ЫН ХАШГИРААН
АН дотроо ид бужигнаж байна. Эрүүлээр харвал АН дотор үе солигдох үйл явц өрнөж эхэлжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэмээн ил цагаан мэдэгддэг, хэн нь ч хэнийгээ ч шулуухан маажиж, эсвэл цамцны зах зангиа сэлтээр нь боож унагаж чаддаг АН-ын үе солигдох явц намын дотоод сонгууль буюу ротациар нь илүү хүчтэй мэдрэгдэв. Гэхдээ үүнийгээ өөрсдөө ихээхэн нууцалж байна гэж болно. Өөрөөр хэлбэл, үүнийгээ өнгөн тал дээрээ С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна, лидерүүд нь нэг дороо бөөгнөрлөө гэдгээр харуулахыг хичээж байх шиг. Гэтэл энэ үйл явдлаас тус намд үе солигдох явц аль эрт эхэлчихжээ гэдгийг улс төр гадарладаг хүмүүс, өрсөлдөгч намууд, улстөрчид дүгнэлт хийхээ мэдэлгүй яах вэ.