Хэндээ итгэж, хэнийгээ гэж амьдрах болж байна аа

0

Хэндээ итгэж, хэнийгээ гэж амьдрах болж байна аа

Шинэ өглөөг сайн сайхан мэдээгээр угтахад тэр өдрийн ажил үйлс бүтэмжтэй сайн байдаг хэмээн  олны танил нэгэн цэнхэр дэлгэцээр ярьж байсан санагдана. Үүнтэй санал нийлэх хүн олон байгаа байх. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд сайн мэдээ гэдэг өдрийн од шиг ховордож, хамгийн түрүүнд хар мэдээ эхэлж чих дэлсэх болжээ. Ялангуяа сүүлийн хэдэн өдрийн аймаар мэдээнүүд ах дүү амраг садан, аав хүүгийн хоорондох  амь насны гарзын тухай байв.

...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарч аав хүү хоёр хамтдаа архи ууж байгаад 23 настай хүү нь 63 настай эцгийнхээ аминд хүрсэн тухай хар мэдээгээр өчигдөр өглөө эхэллээ. Мөн чанар, монголчуудын ойлгож төсөөлж явдагаар бол аавынхаа амь насыг бүрэлгэх байтугай өөдөөс нь гар зангах монгол хүн ховорхон доо.

...Өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Алтай” констракшины "Саруул” хотхонд хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Саруул хотхоны 112-р байрны найман давхарт  шөнийн 00.01 цагт  гал гарч 27 настай эмэгтэй нас барсан юм. Гэтэл энэ  хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай эрэгтэй Б гэгч өөрийн 20 настай найзтайгаа хамтарч үйлдсэн нь тогтоогдоод байна. Ийнхүү нэг айлын  хоёр хүүхдийн нэг нь шороон дор, нөгөө  нь шоронд орхоор болчихоод байна. Үнэхээр эмгэнэл.

Амных нь салиа арилаагүй шахам хоёр залуу хийсэн хэргийнхээ ул мөрийг баллахын тулд нийтийн орон сууцанд гал тавьж, дам дамдаа олон хүний амь насыг эрсдүүлэх шахаж, орон гэрт нь материаллаг хохирол учруулаад байна.

Монголчууд уруул  дурдайвч элэг дурдайхгүй гэж ярилцдаг. Ах дүү амраг садангийн хоронд амьдрал л юм болохоор сайдах муудах алийг тэр гэхэв. Тэглээ гээд тангарагаа тасалж байсан нь юу л бол. Өнөө муудалцавч маргааш нь  сайдчихсан инээж ханиагаад л явж байдаг шүү дээ. Амьдралын жишиг бол иймэрхүү.

Гэтэл зулайг нь гишгэж төрж, гараас нь хөтөлж өсгөлцсөн эгчийгээ бусадтай бүлэглэн хөнөөж байна гэдэг хүний санаанд багтах явдал мөн үү.  

Архидалт ажилгүйдэл, нийгэм стресс бухимдалтай байгаа нь үнэн. Ингэлээ гээд хүн чанараа алдаж, араатнаас дор авир гаргах нь юуных билээ. Олдмол уу, заяамал чанар уу.

Биеийг нь төрүүлдэгээс ухааныг нь төрүүлдэггүй гэж үг бий. Эхээс төрөхдөө алуурчин, араатан авиртан төрдөггүй нь тодорхой байх. Ингэхээр төрсөн гэр, төгссөн сургууль, энэ нийгмийн орчин дотор л залуу үе маань  төлөвшиж, гар нь ганзганд хүрч байгаа. Ингэж харвал эгчийгээ, аавыгаа  үл хайрлах хатуу сэтгэл, араатан авирыг энэ орчны хаа нэгтэйгээс олж авсан байж таарна.   

Төлөвшиж ядаж байгаа, гадны тусгалыг эмзэг мэдрэмтгий хүлээж авах насан дээрээ байгаа өсвөр үеийнхэнд өгч байгаа мэдээлэл, цэнхэр дэлгэцээр үзүүлж буй кино,  цахим сайтын хязгаар хориггүй хэрэглээ сэдэв тэдэнд бэлээхэн жишиг болсоор байна.

Өчигдрийн өдөр тутмын сонинд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн  "Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан” гээд хүүхэд залуус хар тамхинд нэрвэгдэж, Монгол үндэстэн мөхлийн ирмэг дээр ирчихээд байгааг сануулжээ. Энэ бол аймшиг. Үүнийг муу бүхэн л дагалдана. Монгол маань хэзээ ийм байлаа. Айж эмээх зүйлгүй амар амгалангийн туйл л байсан шүү дээ.

Амьд явахад, амьдрахад итгэл дотносол гэж эгнэшгүй хүч, хаана ч явсан хажууд байдаг халуун дулаан мэдрэмж гэж бий.  Тэр нь аав ээж, ах эгч, амраг садан, хань ижил, үр хүүхэд, найз нөхдийн холбоо, харилцаа хандлагаас  эх ундрагатай.

Одоо тэгвэл үр хүүхэддээ, ах дүү амраг садандаа ч итгэж амьдрахад бэрх болсон юм биш үү. Дээрхи аймшигт хэргүүдээс хэндээ итгэж, хэнийгээ гэж амьдрах болж байна аа гэсэн харуусал олон хүний цээжинд харваж байх шиг байна.

...Өнгөрсөн зууны эхээр Монголд ирсэн гадаадын нэг жуулчин монголчуудын тухай  "18 настай  охинд шуудай алт ганзаглуулаад энэ улсын нэг захаас нөгөө зах хүртэл явуулсан ч санаа амар байж болох амар жимэр орон” хэмээн бичиж байжээ. Нэг үгээр хэлбэл тийм л амар амгалан, айж эмээх зүйлгүй байсан хэрэг. Тэр Монгол минь хаачив.

 

М.Нэргүй


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex