Тэтгэврийн эмээ 17 настай залуутай хуримлажээ
АНУ-д настай эмэгтэй 17 настай залуутай хурим хийжээ. "Миррор” сонинд ингэж бичсэн байна.
Эмэгтэй хүүгийнхээ оршуулга дээр ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ.Дэмжлэг хэрэгтэй болсон 71 настай Альмеда Эррель өсвөр насны Гари Хардвикийг хань болох хүн гэж үзсэн байна.
"Би хэзээ ч залуу хүүхэд эрж байгаагүй, харин Гари бол ерөөс хосгүй нэгэн.Би түүнийг хараад л, надад яг хэрэг болох хүн гэдгийг тэр даруй ойлгосон юм” гэж Эррель ярьжээ.
Анхны харцаар л түүний гялалзсан цэнхэр нүдэнд дурласан хэмээн залуухэлсэн байна.Эррелийн амь үрэгдсэн хүүгийн эхнэр Лиза тэр хоёрыг ойртуулахад тусалжээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, Гари Хардвикийн хуучин "найз буүсгүй” нь 77 настай байсан гэдэг.Би чухамхүү настай эмэгтэйчүүдийг сонирходог зантай хэмээн залуу өөрөө хүлээн зөвшөөрчээ.
Танилцсанаас хойш хоёр долоо хоногийн дараа залуу эмэгтэйд гэрлэх санал тавьсан байна.Тэгээд зургаан өдрийн дараа тэд хуримлаж, албан ёсоор эхнэр, нөхөр болцгоожээ.
С.Инда