За, АПУ гэдэг архины үйлдвэрийнхэн, энэ даварсан үйлдлээ больсон нь дээр байх аа. Манай нагац өвөө Өвөрхангайн хүн. Яг энэ ордныг хамгаалж байсан хүний хүү гэдэг юм. Гамин тойрч байгаад буудсан сумны ором нь энэ байна гээд гаднах хашаан дээрх сумны ором харуулдаг байлаа. Түүхээ бүү март монголчуудаа, мартвал та нарыг түүхийн хатуу шүүх үеийн үед дагаж яваад үр удмаас чинь ЯЛ АСУУНА. Бүү март.
Одоо шунал тачаал элдэв ашиг хонжоо хайсан үйлдлээ жаахан татвал яасан юм бэ, баячуудаа. Та нарын өмнөх үеийн чинь туулж өнгөрөөсөн түүх гэж юм бий, та нарын дараа үед чинь амьдрах улс орон чинь, байг гэхэд үр удам чинь бий. Их Чингис хаан дэлхийг хураачихаад явахдаа нэг л дээлтэй явсан юм гэнэ билээ. Тэр дээл нь одоо бидний амьдарч аж төрж буй МОНГОЛ УЛС. Тасарсан хэлхээг залгасан нь Богд гэгээн юм шүү. Энэ орчныг ариун тансаг байлга. Хотын захиргааны хэдэн нөхөд үүнд анхаарлаа хандуул. Мөнгөнд бүү оосорлуул. Түүхээ бас ирээдүйгээ бод!!!
Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.