Баяжих хүслээ бумбанд шивнэсэн сүсэгтэн олны мөрөөр...

749
Баяжих хүслээ бумбанд шивнэсэн сүсэгтэн олны мөрөөр... Бүтэн сар хур хайрлаагүй Ивэн хөндийд тоос татуулан цуглах хэдэн мянган машинтай зэрэгцэн бороо асгарлаа. Өглөөний зургаан цагт шил шилээ даран ирж зогсох машинуудаас дотор нь нандин зүйл хийсэн нь тодорхой төрөл бүрийн цүнх эсвэл хайрцаг энгэртээ тэвэрсэн хүмүүс бууж бүгд нэгэн зүгт яаравчлан алхана. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын бэлд Ивэн голын хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гонгор сахиусны бумбыг тахих их ёслол эхэлж буй нь энэ. Цүнх, саванд хийсэн бумбаа хүн бүр энгэрээсээ салгахгүй тэврэх нь энэхүү нандин шүтээнийг шүтэхдээ гадны хүмүүнд үзүүлэхгүй байх учиртайгаас үүдэлтэй. Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван  хангал бурхдын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч хамгийн хүчтэй сахиус гэдэг.

Тиймдээ ч энд ирж байгаа хүн бүрийн зорилго нэг. Эд хөрөнгөө арвижуулж, буян хишиг хураах. Хийдийн гадна шашны эд зүйлсийн худалдаа хэдийнэ эхэлжээ. Машиныхаа арыг онгойлгож бумба, хайрцаг, даллагын уут тэргүүтнийг худалдаалах наймаачид олон байлаа. Гонгорын бумба жижиг нь 40 мянган төгрөгөөс эхлээд 300 мянга хүртэл үнэтэй.

Амарбаясгалант хийдийн сэргээн мандуулахад хувь нэмрээ асар их оруулсан Гүрүдэва Ринбүчи багш 1993 онд Гонгорын сахиусыг тахих ёслолын талаар анх хэлжээ. Өмнө нь Монгол нутагт сонсогдоогүй энэ зан үйлийг дагаж тахин шүтвэл ээлтэй сайхан шүтээн болно гэж айлдаад тухайн үедээ цөөн хэдэн бумбыг бүтээж өгсөн байна. Гонгорын бумбыг алт, мөнгө, зэс тэргүүтэн эрдэнэ болон болор шил, шаазан зэргээр бүтээж олон нандин үрэл, эрдэнэ, өлзийт тахилууд, Гонгор сахиусын хөрөг зэргийг хийж бүтээдэг байна. Доторхийг нь онгойлгож харах нь цээртэй тул худалдаанд байгаа олон бумбыг хуурамч жинхнээр нь ангилах ямар ч боломжгүй ажээ.

Ингээд 06:30 цаг болоход хийдийн хаалга нээгдэж уртаас урт дараалалд зогссон сүсэгтэн олон бумбаа өгөхөөр яаравчлан орж дөрвөн хаалганд хуваагдан зогсов. Ингээд нэг бумбанд 30 мянган төгрөг тушааж, тасалбар бичүүлж авлаа. Энэ хооронд дугаар дайрсан хэрүүл хийдийн дотор тасарсангүй. Бумбаа тахилгын ёслолд өгсний дараа хүн бүр тайван болж амралтын байдалд шилжив. Тахилгын гурав хоногийн хугацаанд хурал номд суух эсэх нь өөрсдийн сүсэг бишрэлийн асуудал тул Ивэн голын хөндийд эвтэйхэн байрлал олж аваад майхан, саваа байрлуулахаар тарцгаав.

20-30 МЯНГАН ХҮН ЦУГЛАЖЭЭ

Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслолыг жил бүрийн зургаа, наймдугаар сард нийтдээ хоёр удаа зохион байгуулдаг. Нэг удаагийн ёслолд 20-30 мянган хүн цугладаг гэсэн тооцоо бий ажээ. Тэгэхээр дор хаяж 5-6 мянган машин Ивэн голын хөндийд ирнэ гэсэн үг. Тахилга эхлэхтэй зэрэгцэн хурмаст хураа хайрласан болохоор хүн, машины хөлөөр тоос шороо боссонгүй. Харин түрээсийн гэрийн үнэ тэнгэрт хадаж хоногийн 100 мянган төгрөгөөс дотогш олдохооргүй боллоо. Бумбаны тахилгын үеэр сүү, цагаан идээ, айраг, махаа борлуулж, гэрээ түрээслэн ашиг олдог малчид олон иржээ. Бумбаны тахилга нь нэг ёсны баяр болсон нь илт байв.

Ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь тэнд байна. Самар, жимс, чихэр, ундаанаас эхлээд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, аяны хэрэгсэл, хувцас зэрэг өргөн худалдаа гарчээ. Түүнчлэн усан завь, морин тойруулга, сугалаат тоглоом, дартс гээд бяцхан парк ч ажиллав. Сүсэгтэн олонтой зургаа авахуулж эзэндээ орлого оруулахаар цаа буга хүртэл ирсэн байлаа. Архичдын хөндий, номын хөндий гэж хоёр янзаар нэрлэсэн газар байх. Магадгүй найрлаж цэнгэх нь нэг тийшээ, зөвхөн номын дуу сонсохоор  ирсэн нь нөгөө талдаа бөөгнөрдөг юм байх. Бумбаа тахиулахгүй ч амарч, зугаалах журмаар найз нөхөд, ах дүүгээ дагаж ирдэг нь ч олон юм. Улаанбаатарт үер буусан энэ өдрүүдэд Ивэн голын хөндийд өдөртөө багахан бороо орж, тогтуухан байснаа оройхон бага зэрэг салхилах байдлаар гурав хоногийн хугацаанд цаг агаар тааламжтай байлаа. Харуй бүрий болохтой зэрэгцэн хөндийгөөр нэг тарсан алаг эрээн майхнуудын гаднаас гэрэлт зул хөөрөх нь үзэсгэлэнтэй. Шөнийн дүр төрхийг дүрсэлвэл их хотын гэрэл чимэглэлээс огтхон ч дутсангүй. Харин маргааш нь голын ус, модны мөчирт энд тэндгүй үлдэж хоцорсон гэрэлт зулны олон өнгийн бүрхүүлүүд хог болон үлдэх нь харамсалтай. "Зөвхөн баяжих төлөө гэвэл өрөөсгөл болно. Тахилгаа зорьж ирэхдээ л зөвхөн би ганцаараа гэх биш хамаг амьтны амар амгалан, аз жаргалын төлөө залбирч ирэх хэрэгтэй. Сүсэгтэн олон хийдийн ойролцоо ирчихээд хонь мал муулах, архи дарс хэрэглэх, дуган шүтээн рүү сүү цацах, тос өрөм нялах гэх мэт буруу зан үйл их хийдэг. Мөн бусдын хогийг цэвэрлэх албагүй, өөрсдийнхөө тарьсан хогийг цэвэрлэчихээд явбал сүсэглэж ирсэн зүйл нь бүтнэ шүү дээ” гэж Амарбаясгалант хийдийн тэргүүн М.Эрдэнэчулуун ярьж байлаа.

ҮНЭН, ХУДЛЫГ ДЭНСЛЭХ ҮҮ?

Анх хийд барихаар сонгосон газарт нь хонь хариулж явсан хоёр хүүгийн нэрийг нийлүүлж "Амарбаясгалант” хэмээн нэрийдсэн энэхүү хийдийн тухай олон домог цуу яриа бий. Тэнд цугласан хүмүүс дугаарлан байж үйлддэг зан үйл байдаг. Тухайлбал, хүслийн мод гэж нэрлэсэн хоёр модны нэг талд нь хүслээ шивнээд нөгөө талд нь очиж хариултаа сонсдог гэлцдэг. Мөн хийдийн урд талд байгаа пайлвар хэмээх хананд нүдээ аньж байгаад дороо гурав эргэн тэр чигээрээ яваад голд нь очвол нүгэлгүй гэлцэн туршиж үздэг. Гэвч эдгээр зан үйл нь сүсэгтэн олны амаар дамжин тогтсон буруу зүйл гэдгийг  хийдийнхэн хэлж байлаа. Балбын Катманду нийслэлд байх "Жарун Кашур” хэмээх суврагыг хоёр дахин жижигрүүлсэн хувилбарыг хийдийн баруун хойд талд босгожээ. Өндөр шат бүхий суврагын орой дээр нь байх дөрвөн зүгт харсан найман мэлмий нь хамаг амьтны нүглийг нимгэлж, гэгээрлийн замд хөтөлдөг байна. Мөн хийдийн зүүн хойд талд гоёмсог гэрэлтүүлгээр чимсэн шатаар өгсөж Богд Зонхова бурхны барималд хүрч мөргөж болно. Зөвхөн эрчүүд л гардаг хийморийн овоо, доогуур нь мөлхвөл нүгэл нимгэрэх нигуртай суврага, үзэсгэлэнт байгаль бүхий Ивэн гол, мойл жимсээр баян моносын төгөл гээд эртний түүхт Амарбаясгалант хийдийг зорьж очвол үзэж харах, сэтгэл баясах, тархи амраах зүйлс мөн ч олон юм билээ.

Тахилгын ёслолын гурав дахь өдөр хийдийн хашаанд хөл тавих зайгүй болж хүмүүс идээ будаагаа гартаа барьцгаан өсгөгчөөр даллага номын дуу сонслоо. Ингээд тасалбараараа эд баялаг, буян хишиг нь номын дуугаар дамжин дүүрсэн бумбаа авцгааж мөн л нандигнан тэвэрсээр буцацгаав. Яг л ирсэн шигээ олон машин зэрэг буцаж хөдөөний шороон зам багагүй түгжирч бай­сан юм. "Үнэхээр бумба та­хиулаад баян болдог хэрэг үү” гэж саваагүй нэг нь асууж байхтай ч таарав. "Долоон хүүхэд нь долуулаа машинтай болж, гурав нь байртай болсон” гэж чин сэтгэлээсээ мө­р­гөх Сэнгээ гуай, "Өн­гөр­сөн жил ирэхдээ машин хүсээд хүслээ биелүүлсэн. Сая машинаа томруулж өгөхийг гуйлаа” гэх Цэнд ахтай адил энд ирээд буцахаар тэр жилдээ ажил үйлс бүтээд тун ч сайхан байдаг юм хэмээн итгэн сүсэглэх хүн жилээс жилд улам олширчээ. Сүсэг бишрэлээр нэг л зүйлийг зорьж очсон хойно үнэн худлыг дэнслэхийн оронд тарьсан хогоо цэвэрлэж, байгаль эхдээ талархан буцах нь илүү чухал биз.

Зууны мэдээ
Б.Солонго

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

749 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex