Бээжин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв

0

 

Бээжин ОХУ-ын газрын тосны "Роснефть” компани БНХАУ-ын нутаг дэвсгэр Өмнөд Хятадын тэнгист, Вьетнамын далайн платформд  үйл ажиллагаагаа явуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар "RBC” цахим хуудаст бичснээр хөрш ОХУ-д шүүмжлэлтэй ханддаггүй БНХАУ-ын хувьд хачирхмаар үйл явдал гэжээ. Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан "Ямар ч улс орон эсвэл хүн БНХАУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын хяналтад байдаг бүс нутгийн эд баялгийг экспортлох, эрэл хайгуул хийх ажил оролцох эрхгүй” гэв. Түүнчлэн манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхийг холбогдох талуудад уриалж байна гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэрээр "Иймэрхүү үйлдэл нь БНХАУ-ын эрхийг зөрчиж байгаа орнуудтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэж анхааруулсан байна. Мөн энэ орнуудад хоёр талын харилцаанд сэв суулгаж болзошгүй үйлдлээсээ татгалзахыг хүсчээ. "Роснефть” компанийн зүгээс тэдний үйл ажиллагаагааг явуулж байгаа БНХАУ-ын өмнөд тэнгист биш Вьетнамын газар нутагт ажиллаж байна.  Үүнээс гадна "Роснефть” компани хийж байгаа ажлаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл, дүрэм журмыг биелүүлж байгаагаас гадна Вьетнам улсын ашигт малтмал, ашиглалтын талаарх хүчин төгөлдөр хүуль тогтоомжийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн "Роснефть” компанийн Өмнөд Хятадын тэнгист хэрэгжүүлж байгаа төсөл 16 жилийн турш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл асуудал гарч байгаагүй гэж "Роснефть” компанийн төлөөлөгч "RBC” цахим хуудаст нийтлүүлсэн мэдэгдэлдээ онцолжээ. Орос, Хятадын шинжилгээний төвийн захирал Сергей Санаков "Бээжин, Москва нь стратегийн түншүүд. Энэ төвшний харилцагч түншийн хувьд хамгийн төвөгтэй асуудлаар ч санал нийлж болно” гэж бодож байгаагаа илэрхийлэв. Харин үүнээс өмнө "Роснефть” компани Вьетнамын тэнгисийн платформд газрын тосны шинэ талбай нээхэд БНХАУ дипломат замаар дургүйцэж байгаагаа илэрхийлснийг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex