Г.Өлзийдүүрэн гэгч “Эрдэнэ зам” компанийг хууль бусаар авахыг завдсан нь шүүхээр тогтоогджээ

0

 

 

Г.Өлзийдүүрэн гэгч “Эрдэнэ зам” компанийг хууль бусаар авахыг завдсан нь   шүүхээр тогтоогджээ 

-Түүний барьж байгаа тамгыг хүчингүйд тооцжээ-

"Бишрэлт” группын охин компани "Эрдэнэ зам” компанийг танил Г.Өлзийдүүрэн гэгчид 2013 оноос хариуцуулан гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж ирсэн байдаг. Гэвч удалгүй Г.Өлзийдүүрэн зам засварын томоохон тендерт орсон ч авч чадсангүй тухайгаа учирлаж, улмаар ""Эрдэнэ зам” компани "Бишрэлт холдинг” компанийн охинкомпани гэж явдаг. Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжуудыг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс "Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хэрэгтэй” гэх болсон байна. Энэ мэтээр шалтаг, шалтгаан тоочсоор сүүлдээ компанийн хувьцааг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх нь компанид ашигтай талаар ухуулж эхэлсэн байна. Ингээд "Бишрэлт холдинг” компанийн захирал өөрийн дүү Д.Энхжаргалын хувьцааг нь зуун хувь эзэмшиж байгаа "Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд "Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн байдаг.Ингээд"Бишрэлт холдинг” болон"Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө” гэсэн баталгааг 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр гаргуулан авч, "Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энгийн хувьцааны хамт шилжүүлэн өгсөн байна. 2016 оны арванхоёрдугаар сард "Бишрэлт холдинг” компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна. Тухайн үед Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам” компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулж байжээ. "Бишрэлт холдинг” компани охин компаниудаа зөвхөн "Капитал” банкаар дамжуулан данс нээж, гүйлгээ хийх ёстой гэсэн дотоод журамтай байжээ. Гэтэл үүнийг Г.Өлзийдүүрэн зөрчиж, Хаан банкинд данс нээж, харилцагч байгууллагуудаас бүр 1.5 тэрбум төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлсэн нь тогтоогдсон байна. Эндээс эхлэн Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэж байсан ч 2017 оны гуравдугаар сарын 21-нд "Танай компани миний өмчид халдах эрхгүй. Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй” гэсэн албан бичиг гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл, компанийн эздэд ийн бичиг илгээж, "Эрдэнэ зам” компанийг хувьдаа завшихыг оролдож эхэлсэн гэсэн үг.

Захиргааны хэргийн шүүхэд Г.Өлзийдүүрэн өөрөө хандаж, ялагдсан нь

Байдал иймдээ тулж, Г.Өлзийдүүрэн"Эрдэнэзам” компанийг өөрийнхөө компани болохыг нотлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс уг асуудлыг хянаж үзээд ""Эрдэнэ зам” компани нь Г.Өлзийдүүрэнгийн үүсгэн байгуулсан компани мөн болохыг нотлох баримт олдсонгүй” гэсэн шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, Г.Өлзийдүүрэн гэгч нь бусдын итгэл үнэмшлийг ашиглан компанийг нь хувьдаа завшихыг оролдож буй нь хууль бус гэдгийг шүүхээс тогтоосон гэсэн үг.

Түүнчлэн Г.Өлзийдүүрэн компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энгийн хувьцааг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахдаа гараар бичиж өгсөн баталгааны хуудсаа "Бишрэлт” группын удирдлагуудыг хуурамчаар үйлдэж, гарын үсгийг хуурамчаар дууриалган зурсан хэмээн хууль, хяналтын байгууллагад мэдэгдэн, шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон бусад баримтаар түүний гарын үсэг, гараар бичсэн баталгаа болон бусад зүйлсийг "Ямар нэгэн механик болон техник завсар ороогүй бөгөөд эдгээр бичиг нь Г.Өлзийдүүрэнгийн гэх бичгийн хэв загваруудтай 100 хувь тохирч байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг аж. Энэ мэт түүний хууль, хяналтын байгууллагад танил талаа ашиглан хууль бус шийдвэр гаргахыг завдсан үйлдэл нь шударга шүүх, шүүхийн ажилтнуудын тусаар бүтээгүй гэхэд болно.

Энэ бүгдийн дараа тэрбээр "Бишрэлт” группийн удирдлагуудад "Өнөөдрийн хурлаар надтай холбоотой гарсан санал, шүүмжлэлийг хариуцлагатайгаар хүлээж авлаа. Энэ өдрөөс хойш "Эрдэнэ зам” компанитай холбоотой бүх асуудалд хариуцлага алдахгүй ажиллах болно. Бас уучлал гуйж байна” хэмээн өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Мөн түүний "Эрдэнэ зам” компанийн хувьцааг тун удахгүй буцааж шилжүүлнэ” хэмээн хэлсэн нь ч байдаг аж. Гэвч тэрбээр одоог хүртэл уг компанийг жинхэнэ эздэд нь өгөөгүй байгаа юм. Ингэхдээ хуурамч тамга, тэмдэг ашиглаж байгааг нь хуулийн байгууллагаас тогтоогоод байгаа юм.

Захиргааны хэргийг шүүхээс "Эрдэнэ зам” компанийн нэртэй Г.Өлзийдүүрэнгийн барьж байгаа тамга хүчингүй болсон хэмээн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл8 Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам” компанийг төлөөлж ямар нэгэн тамга тэмдэг ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа ажээ.

Г.Өлзийдүүрэн гэгч “Эрдэнэ зам” компанийг хууль бусаар авахыг завдсан нь   шүүхээр тогтоогджээ

Г.Өлзийдүүрэн гэгч “Эрдэнэ зам” компанийг хууль бусаар авахыг завдсан нь   шүүхээр тогтоогджээ

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex