ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БУЮУ ХОЁР ДАХЬ НАРАНТУУЛ
Нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь бяцхан үрсээ баярлуулахаар үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог. Зөвхөн баярын өдөрч гэлтгүй цэцэрлэгт хүрээлэн олны хөлд дарагддаг.
Нийслэлчүүд төдийгүй гаднын жуулчид, хөдөө орон нутгаас ирэгсэд олноор цугласан харагдлаа.Зарим нэг иргэдийн урмыг хугалжээ. Цэцэрлэгт хүрээлэнг гэр бүлээрээ тав тухтай орчинд амаръя гээд зориод ирэхээр "Нарантуул” захруу орсон мэт сэтгэгдэл төрдөг болсон хэмээн ярих нэгэнтэй ч таарав.
Шөнийн 20:00 цаг болмогц худалдаа үйлчилгээ улам олширч эхэлсэн юм. Шорлог хийх нэрээр гашуун утаагаар утаж, энд тэндгүй "хоёр мянгаар 12 сум шидээд хүссэн тоглоомоо аваарай”, "хүүхдээ суулгаад үзээч 10 минут нь 5000 мянган төгрөг шүү”, "хөөсөн чихэр аваарай”, "халуун зайдас байна” гэх дуу хаа сайгүйл хадав.
Сэтгэгдэл байхгүй байна.