“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нэртэй олон улсын худалдааны төв

0
Image result for Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шорлог 
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад ороод долоон жилийг ардаа үлдээжээ. Зуны улиралд нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх үнэ төлбөргүй ганцхан газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Гэтэл тус газрын бүтээн байгуулалт гэхээс илүүтэй төлөвлөлт, худалдаа үйлчилгээний зохион байгуулалт шүүмжлэл дагуулсаар байна.
 
Үүдээр нь орвол "Нарантуул” зах руу орсон уу гэлтэй дүр зураг нүдэнд бууна. Түүгээр ч зогсохгүй хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй хүүхдийн нүд хуурсан тоглоом, ямар махаар хийсэн нь мэдэгдэхгүй хуушуур, шорлогны бизнес хяналтаа алдлаа. Эгээтэй л хувцас хунар, оймс, "турсик" зарахгүй юм. 
 
Энэ асуудалд ганцхан хотын иргэд бид санаа зовоод байгаа юм биш. Тус тойргоос УИХ-д гарсан гишүүн Ж.Энхбаяр өөрийн бухимдсан сэтгэгдлээ цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр "Сонгогдсон тойрогт минь байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр ороод гарлаа. Энэ бол хотын иргэдийн салхи агаар, амрах зориулалттай ганцхан ногоон байгууламж болохоос худалдааны төв, зах биш. Сундуйн Батболд дарга та ирж нэг танилцана уу. Ямар ч зохион байгуулалт төлөвлөлт алга. Нөгөө талдаа зөв зохион байгуулалт, хүүхдэд ээлтэй таатай орчин дутагдаж байна”гэж бичжээ.
 
Түүний энэхүү пост загтнасан газар маажив гэдгээр болов. Нөгөө талдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг буруутгах аргагүй ч ямар нэгэн зохион байгуулалт төлөвлөлт хийх цаг болжээ. Хүүхдээ салхилуулж буй иргэд дор бүрнээ бухимдалтай харагдана лээ. Учир нь нялх балчир үрс дугуйнд дайруулчих гээд нэг ч хором тайван алхаж чаддаггүй гэж зорин очсон эцэг эхчүүд учирлаж байсан. Мөн тус хүрээлэн шөнийн 00.00 цаг болов уу үгүй юу хамаг тогоо таслаад гэрлээ унтраачихдаг сонин цагийн хуваарьтай. Гэтэл нийслэлийн иргэд, ялангуяа залуучууд бидэнд зуны орой зугаалж, зуны цагт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх тохиолдол цөөнгүй л бий шүү дээ.

 

Тиймээс хотын дарга С.Батболд та бидний саналыг хүлээж авч энэ асуудлыг яаралтай цэгцэлж өгөөч ээ гэж хүсч байна. Угтаа бол хотын иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна. 

Image result for Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шорлог

 


 Э.Ариун

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex