Нийслэлийн иргэд орон нутагт 5,000 м.кв хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191,276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.
Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм.
2017 оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт 35,274 иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.