Монгол
Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл
дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд
иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр
шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар,
Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар
өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж 08-р сарын 15-ны өдрөөр дуусгавар
болгосон.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
884 сэтгэгдэл