О.Хонгорзул: Махан хоол идсэний дараа жимс хэрэглэх нь буруу

7

 

 

Зөв зохистой хооллолтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээний хоол зүйч О.Хонгорзултай ярилцлаа.

 

-Эрүүл зөв хооллолтын талаар ярилцлагаа эхэлье. Ямар хооллолтыг эрүүл зөв хооллолт гэх вэ?

-Эрүүл зөв хооллолтын тодорхойлолт байхгүй. Хүн болгоны бие организм өөр учраас, өөртөө тохирсон хоол хүнсээ хэрэглэх ёстой. Хүнсний үндсэн бүлгүүд байдаг. Max, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүний гэсэн бүлгүүдээс аль болох бүгдийг хэрэглэж байвал сайн.

-Өглөө, өдөр, оройн хоолонд ямар бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь зөв бэ?

-Дээр дурдсан хүнсний бүлгүүдээс тодорхой хэмжээгээр хэрэглэж, илчлэг, хөдөлгөөн зэргийг зохицуулах шаардлагатай. Өглөөний хоол аль болох нүүрс ус, уургаар баялаг байвал зохимжтой. Өдөр, оройн хоолонд хүмүүс ихэвчлэн махан хоол иддэг учраас аль болох махаа багасгаад ногоо түлхүү хэрэглэх нь оновчтой. Тавагны зарчмаар хооллох зарчим гэж байдаг. Тавагтай хоолны хагас нь ногоо байдаг. Ингэснээр нүүрс ус, уургаар баялаг болж эрүүл мэндэд эергээр нөлөөлөх боломжтой.

-Хөнгөн хооллолтод юу орох вэ?

-Жимс жимсгэнэ, цагаан идээ, хүнсний ногооны салад, самар зэрэг зүйлс нь хөнгөн хооллолтод ордог. Ерөнхийдөө өглөө, өдөр, оройн хоолны хооронд хэрэглэж болох зүйлс гэж ойлгож болно.

-Жин хасах зорилгоор хүмүүс хооллолтоо хэт сойдог. Энэ нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

-Хоолоо хэт сойж мах идэхгүй байх, нүүрс усаа багасгах зэрэг нь удаан хугацаагаар үргэлжилбэл сөрөг үр дагавруудыг бий болгодог. Эхэн үедээ мэдэгдэхгүй ч цааш цаашдаа удаан сойх нь хүнсний үндсэн бүлгүүдийн тэнцвэр алдагдах учир хэт сойхгүйгээр зөв аргаар өөртөө тохирох дэглэмээ сонгох чухал.

-Хоол сойхгүйгээр хэрхэн зөв зохистой хооллож сурах вэ?

-Эхний ээлжинд өөрт тохирсон зохистой жингээ барих хэрэгтэй. Зохистой хооллолтын гол үндсэн зарчим бол хүнсний үндсэн бүлгүүдээс хэрэглэх, ойр ойрхон хооллох, шингэн хангалттай уух, чихэр, өөх тос, давс гурвыг хязгаарлах юм. Энэ нь зохистой хооллож сурах хамгийн эхний алхам юм.

-Урин дулааны улиралд ямар хоол хүнсийг хэрэглэх нь зохистой вэ?

-Дулаарч байгаатай холбоотой махаа багасгах, хөнгөн хооллохыг зөвлөдөг. Уламжлалт монголчуудын хооллолтод зун болохоор ходоодоо цайлгана гэж ярьдаг байсан шиг зуны улиралд аль болох хөнгөн хоол хүнсийг хэрэглэх нь зөв.

-Хоол идсэний дараа шууд жимс идэх нь зөв үү?

-Хоолны дундуур буюу өглөөний цайнаас өдрийн хоол хүртэлх хугацаанд жимс идэх нь зүгээр. Харин хоолны ардаас шууд идэх нь тохиромжгүй. Жимс өөрөө ялзрал явуулдаг учраас ялангуяа махан хоолны араас идэхээр махыг улам ялзруулж ходоодонд сөргөөр нөлөөлдөг.

-Хүн өдөрт хэдэн литр шингэн хэрэглэх ёстой вэ. Үүнд цай, кофе зэрэг орох уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр өдөрт дунджаар хоёр литрээс багагүй гэж үздэг. Гэхдээ хүмүүсийн бие организм, жин зэргээс хамааран өөрт тохирсон хэмжээгээрээ хэрэглэх хэрэгтэй. Кофе, сүүтэй цай зэрэг нь шингэнд орохгүй. Учир нь биед шингэн нөхөж өгдөггүй.

-Өдөржин ус уудаггүй цай, кофе уудаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг үү?

-Тухайн үедээ мэдэгдэхгүй байдаг ч хэрэглээд удсаны дараагаар сөрөг үр дагаврууд гардаг. Цус өтгөрөлттэй, даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болдог зэрэг хүний биед сөргөөр нөлөөлдөг.

-Унтаж амрахаас хэдэн цагийн өмнө хооллож, ус уух ёстой вэ?

-Хоолны дараагаар 2-3 цагийн өмнө хөнгөн зүйлс хэрэглэж болно. Шингэн зүйлийн хувьд хоолтойгоо цуг биш дангаар нь хэрэглэх нь зөв. Болж өгвөл унтаж амрахын өмнө усаа багасгах ёстой.

-Усыг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

-Хоол идээгүй байх үедээ шингэнээ уугаад, өдөр сайн ууж, оройн хоолноос хойш багасгаж хэрэглэх нь зөв.

-Ногоо, мах иддэггүй хүүхдүүдэд ямар хооллолт тохиромжтой вэ?

-Max, ногооноос авах уургаа өөр хүнсний бүтээгдэхүүнээс орлуулж авах боломжтой байдаг. Тиймээс эцэг эхчүүд уургийг юунаас нөхөж болох вэ гэдгийг бодолцож хэрэглүүлэх нь чухал.

-Жирэмсэн эхчүүдийн буруу хооллолтоос үүдэн шинээр төрсөн хүүхэд харшилтай болох боломжтой юу?

-Жирэмсэн эхчүүд жимсний шүүсийг хэрэгтэй гээд хэт их хэмжээгээр хэрэглэх нь буруу. Учир нь сахрын агууламж өндөр байдаг. Түүний оронд жимс идвэл илүү дээр байдаг. Чихэрлэг хүнс их хэрэглэснээр хүүхэд нь харшилтай болох магадлалтай. Тиймээс жирэмсэн эхчүүд хооллолтдоо анхаарах хэрэгтэй.

-Хүүхдээ хоолонд оруулахдаа юунд анхаарах ёстой вэ?

-Хүүхдийг шууд мах, гурил биш эхний ээлжинд дасгах журмаар хөнгөн ногооны зутан хийж өгвөл зүгээр байдаг. Мөн хүүхдэд зориулсан төрөл бүрийн будаануудыг хэрэглэх хэрэгтэй. Махыг аажим аажмаар өгөх нь зүйтэй.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ ихэвчлэн гаднаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Энэ нь зөв үү?

-Йогурт, өндөг зэрэг амархан муудах магадлалтай хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Учир нь зуны улиралд амархан мууддаг хүнс хоол болохоос илүүтэй хор болох тохиолдол олон байдаг. Аль болох гаднаас тээвэрлэж ирсэн амархан мууддаг бүгээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зуны улиралд хүмүүс хордлогод маш ихээр өртдөг. Үүнээс сэргийлэхийн тулд удаан хугацаагаар нөөцөлж, даршилсан бүтээгдэхүүн, ил задгай худалдаалж байгаа жимс, жимсгэнээс аль болох татгалзахыг зөвлөмөөр байна.

-Дулаарч байгаатай холбоотой настай хүмүүсийн даралт ихэсдэг. Үүнийг хоол хүнсээрээ хянах боломжтой юу?

-Давс, өех тос, спиртэн төрлийн бүгээгдэхүүнийг багасгаж зохицуулах боломжтой. Хэт их шарсан хуурсан зүйлс болж өгвөл хэрэглэхгүй байвал зүгээр. Шингэн ус сайн ууж, хэрэглэж байгаа хүнсээ хязгаарлаж, даралтаа хянах боломжтой.

-Хоол хүнсээрээ дамжуулан шаардлагатай амин дэмүүдийг бүгдийг нь авч болох уу?

-Хамгийн гол нь хүнсний үндсэн бүлгүүдэд багтаж байгаа зүйлсийг зохицуулан хэрэглэж чадвал хоол хүнсээрээ шаардлагатай амин дэмээ авах боломжтой.

Э.Энхмаа

Эх сурвалж: Үндэсний шуудан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

7 сэтгэгдэл
:

rom谩ntico amor fit pandora bracelet charm shining elegance clip stopper charm 8 colors clear cz silver bead http://www.albiytmag.com/calistoga_mandry/hot-sale-mens-bow-ties-womens-bow-tie-
for-wedding-silk-bowtie-paisley-ties-mens-tie-from 925 en argent sterling zircon princesse couronne anneaux dame bijoux accessoires en gros buy bague en argent http://www.albiytmag.com/capitanejo_miranda/condor-sunglasses-case-multicam-217-
008 how to tie a day cravat midway media http://www.albiytmag.com/catoosa_applecreek/diamentowy-naszyjnik-z%c5%82oto-nasz
yjnik-prosty-diament-wisiorek-okr%c4%85g%c5%82y-diamentowy-pier%c5%9bcionek-ze-z
%c5%82ota hi spec 67 piece metric auto mechanics tool kit including 3 8 quick release ratchet handle with 72 teeth http://www.albiytmag.com/channel_saintleon/collier-cle-dore-en-acier
turtleneck sweater mens h m http://www.crimejharokha.com/perkins_cicero/turtleneck-sweater-mens-h-m

:

http://www.campuscapacitacionit.com/aspect/pull-col-roul%c3%a9-j.-lindeberg-dk-g
ris-mel-femme-en-soldespull col roul茅 j. lindeberg dk gris mel femme en soldes
basket converse noir femme http://www.newsglobaltoday.com/flat/basket-converse-noir-femme