Мартамхай Монгол...
Хэдэн сарын өмнө бензин дизелийн үнэ нэмэгдсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Үнэ өссөн...! Бид ялагдсан.
Хэдэн сарын өмнө автомашины татвар нэмэгдсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Үнэ өссөн. Бид ялагдсан...!
Нэг жилийн өмнө хотын төв замд баруун эргүүлэхгүй гэсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Шийдвэр нь буцсан ч Төр хохирсон. Бид ялагдсан...!
Орон сууцны зээл зогссон. Бид шуугисан. Тэгээд мартсан. Тэр чигтээ нам гүм болсон. Бид ялагдсан...!
Одоо дахиад бензин дизелийн үнэ нэмэгдлээ. Бид шуугина. Тэгээд мартана. Бид ядагдана...!!!
Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бид шуугина. Тэгээд мартана. Бид ялагдана...!!!
Өөрийг нь өрлөх гээд хутга билүүдэн суугаа эзнээ буянтны нүдээр хардаг хонь лугаа сэтгэлгээтэй бидний цөөхөн монголчууд...!
Бид яагаад хонь шиг, бид яагаад тэмээ шиг, бид яагаад үхэр шиг юм бэ??? Яагаад ядаж ямаа шиг орилж чарладаггүй юм бэ???!!!!!