Академик чанараа алдсан Анагаахын их сургуулийг хэзээ өөрчлөх вэ...
Хэдийгээр Ардчилсан намын хүн гэх боловч гурван Засгийн газар дамнан Монголын хамгийн хариуцлагатай боловсон хүчин бэлддэг сургуулийн захирлаар ажиллаж байсан гэхээр нэлээд том артай нь тодорхой. Тиймдээ ч олон удаагийн аудит болон бусад шалгалтаар зөрчил илэрч байсан ч ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй "дархан эрхтэй" захирал гэсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тэрбээр юу хийв. АШУҮИС-ийг Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болгоно. Оюутны хотхон барина, их сургуулийнхаа эмнэлгийг барьж байна, одоогийн сургуулийн байр болох улсын өмчийг улсад хандивлана, багш нараа орон сууцтай болгоно гээд л бусдын хийж чадаагүйг би хийж байна гэж өөрийг ярихаас цаашгүй. Үнэндээ 10 мянга гаруй оюутантай, Монголын хамгийн хариуцлагатай боловсон хүчин бэлддэг тус сургууль өнөөдөр академик чанараа алдаж, аж ахуйн тооцоогоо илүүд үзээд байгаа нь тус сургуулийн эрдэмтэн, профессоруудын гайхшралыг төрүүлээд буй. Саяхан халагдах тушаалаа авсан Г.Батбаатар захирал сургуулийнхаа нэрийг барьж, гаднаас өчнөөн хандив тусламж авч, үүнийгээ хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байна. Тодруулбал, 2013 онд Мянганы сорилтын сангаас сувилахуйн лаборантын ангийн төв лабораторийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж нэг сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл 2014-2015 онд тус лабораторийг татан буулгаж тухайн лабораторийн тоног техөөрөмжийг хэрхэн хаана ашиглах, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Био анагаахын сургуулийн лаборатори байгуулж өөрийн хувийн компанийнхаа урвалж бодисыг өндөр үнээр нийлүүлдэг. Одоогийн баригдаж буй эмнэлгийн барилга, шинэ цогцолборын А болон Б блокын барилгын тендерийг зарлахдаа "Барилгын тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх хэсэгт заасан "барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, арагт бүтэц, дээврийн ажлуудыг барилгын ажил гүйцэтгэгч нь бие даан гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчин хэд хэдэн багцад хувааж зарлаж илтэд хууль зөрчсөн. НАСС сургуулийн тоног төхөөрөмжийн тендерийг өөрийн төрсөн хүүд "ОМБОЛ" нэртэй компаниар дамжуулан авч өгсөн. 2016 онд Анагаахын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан "Happy building" гэх компанид барилгын материалын үнэ өссөн гэх үндэслэлээр 2018 оны хоёрдугаар сард нэмэлт гэрээ байгуулан олон зуун сая төгрөг нэмж гаргах шийдвэр гаргаж байсан гэх мэт олон но-той ноцтой наад захын замбараагүй байдал АШУҮИС-д нүүрлэж, хэн ч захирч дийлдэггүй хэмжээгүй эрхт захиралтай байгаа талаар хэвлэл мэдээлэл, сошиалаар олон удаа гарч байв.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93382
Сэтгэгдэл байхгүй байна.