Улаанбаатарчууд ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ингэж тэмцдэг болжээ
Өнгөрсөн он жилүүдэд Улаанбаатар хотын иргэд түгжрэл дунд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж, цаг хугацаа их алддаг байсан үе саяхан. Түгжрээнд уураа барж үнэтэй цаг хугацаагаа алддаг олон хүмүүсийн нэг нь би билээ.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд маань ажил амьдралдаа никел Ганбаа ахын дугуйг унаж umoney картаараа аль болох нийтийн тээврээр зорчдог болсон байна. Учир нь цахим картаар зорчиж, нийтийн тээврийн автобуснууд 1-р эгнээгээр явдаг болсноор хурдан шуурхай болж цаг хугацаа алдахгүй, түгжрэл дунд зогсоол хайж стрестдэхгүй байгаад юм. Мөн автобусаар явахад ч амар болсон байна.
Өмнө нь байнгын бохир бэлэн мөнгө төлж кондукторуудад загнуулан байн явдаг байсан бол одоо U money картаа ойр байрлах цэнэглэх цэгээр цэнэглүүлчихээд сургууль ажилдаа явдаг болсон байна. Бас болоогүй ажлаасаа гарахдаа АВТОБУС ХААНА ЯВЖ БАЙГААГ, ямар чиглэлд ХЭДЭН НОМЕРЫН АВТОБУС явдагыг 1. UB SMART BUS АПП-ААРАА хардаг болсноор цаг хугацаа алдахгүй автобусны буудал дээр удаан хүлээж зогсохгүй тун амар болжээ.
Umoney карт ч бас олон төрөл байдгийн нэг нь CITY PASS карт бөгөөд хаан банкны хэрэглэгч бол хаан БАНКНЫ КАРТ + НИЙТИЙН ТЭЭВРИЙН UMONEY хосолсон картаар төлбөр тооцоо хийн нийтийн тээврээрээ ч зорчих боломжтой юм.
2.CITY PASS карт нь цэнэглэх шаардлагагүй бөгөөд дансандаа мөнгөтэй бол шууд нийтийн тээврээр зорчих боломжтой юм. Мөн интернет банк болон mobail банкаар цэнэглэх боломжтой нь үнэхээр сайхан.
3. Мөн Umoney картын өөр нэг төрөл бол И МАРТ+СКАЙТЕЛ+ТЭНГИС КИНО ТЕАТР+ НИЙТИЙН ТЭЭВРИЙН UMONEY хосолсон ИПОЙНТ КАРТ юм.
ИПОЙНТ КАРТ НЬ Имарт дэлгүүрээс худалдан авалт хийх, Скайтелийн утасны төлбөр төлөх, Тэнгис кино театрт кино үзэх бүрдээ цуглуусан оноогоороо шууд нийтийн тээврээр зорчих боломжтой карт юм.
4. Харин миний хэрэглэдэг Umoney бол УТАСНЫ ДУГААР + НИЙТИЙН ТЭЭВРИЙН UMONEY ХОСОЛСОН МОБИКОМЫН СИМ КАРТюм.
Өмнө нь барьж байсан утасны дугаарынхаа симийг мобикомын салбарт очоод NFC сим-ээр солиулж хэрэглэснээс хойш миний хувьд их амар болсон. Учир нь утсаа үргэлж оролдон гартаа барьж явдаг над шиг хүнд олон төрлийн карт авч явалгүйгээр NFC сим картаа СANDY цахим мөнгөөрөө цэнэглээд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ утсаа ойрхон барихад л уншчихдаг болохоор таатай санагддаг.
5. NFC сим картын талаар манай найз анх надад хэлж билээ. Найз маань UNITEL-ийн дугаар хэрэглэдэг бөгөөд нийтийн тээврээр зорчихдоо GG оноогоороо цэнэглэдэг УТАСНЫ ДУГААР + НИЙТИЙН ТЭЭВРИЙН UMONEY хосолсон UNITEL-ИЙН СИМТЭЙ утсаа ойртуулаад уншуулчихдаг байсан нь хөдөөнөөс ирсэн надад их атаархмаар санагддаг байж билээ.
Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд маань өөрсдийнхөө хэрэглээнд тохирсон сонголтыг хийж түгжрэлийн эсрэг ухаалгаар тэмцдэг болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.