Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас арслан зааны соёо олджээ
Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас арслан зааны соёо олджээ. Тус алтны уурхайд ажилладаг Ховд аймгийн иргэн П.Одбаяр зургадугаар сарын 27-нд ажлаа хийж яваад арслан зааны соёо олжээ.
Энэхүү олдвор нь 1 м 20 см-ийн урттай нэг том соёо, тус бүр 30 см-ийн урттай хоёр жижиг соёо юм. Ингээд тэрээр яахаа мэдэхгүй олсон зүйлээ хадгалсаар байсан аж. Түүний найз энэ талаар ахдаа дуулгаснаар түүхийн ховор олдворыг холбогдох байгууллагад хүлээлгэж өгөхийг зөвлөснөөр энэ сарын гуравны өдөр арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 15-35 мянган жилийн тэртээх арслан зааны соёо байж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.