“Моннис”-т газраа өгсөн иргэд таван жилийн турш түрээсийн байранд амьдарч байна

0

“Моннис”-т газраа өгсөн иргэд таван жилийн турш түрээсийн байранд амьдарч байна

Энхтайвны гүүрний баруун талд байрлах "Моннис моторс”-ын байрны гадна өнгөрсөн даваа гарагт "Гэрээ зөрчсөн "Моннис” ХХК-д хариуцлага тооц”, "Чулуунбаатар захирал бидэнтэй уулз”, "Би байрандаа ормоор байна”, "Гэрээгээ шинэчлэн алданги тооцъё” гэсэн бичиг барьсан хүмүүс суулт хийлээ. Ихэнх нь нас тогтсон тэдгээр хүмүүс бол "Моннис Урбан Девелопмент” ХХК-д хашаа байшин, газраа өгч, орон сууцанд орохоор гэрээ байгуулсан ч байрандаа орж чадалгүй аргаа барж яваа иргэдийн төлөөлөл юм. Тэд эцэстээ тэвчээрийнхээ утсыг тасдаж, суулт хийж байгаа нь тэр. Биднийг "Моннис Моторс”-ын гадна очиход цагдаа нар ирж, иргэдтэй хамтарч ажиллаж, элдэв үймээн гаргаж, бусдын ажил хийх тав тухыг алдагдуулахгүй байхыг сануулж байлаа. Эхэндээ зөвшөөрөл авалгүй жагсаал, цуглаан хийсэн учраас цагдаагийн байгууллагаас тараахаар ирсэн юм болов уу гэж бодсон "Бид хэд хоногийн өмнөөс зөвшөөрлөө авсан. Зөвшөөрөлгүй бол юу гэж биднийг энд зогсоох вэ дээ” хэмээн шаагилдав.

 

Б.Рэнчиндаваа: Хөрөнгө мөнгө нь байгаа, чадна гэж ажил авсан юм бол барилгаа хурдан бариач

-Энэ түүх 2013 оноос эхлэлтэй аж. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг буюу "Нарантуул” захын чанх хойно байрлах гэр хороололд амьдарч байсан иргэд газраа "Моннис Урбан Девелопмент” ХХК-д өгч, тохилог орон сууцанд амьдрах боломжтой болсон юм.  Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжиж байлаа. "Моннис Урбан Девелопмент” дахин төлөвлөлт хийх компанийн нэгээр шалгарч, 2013 оны зургадугаар сараас айлуудыг нүүлгэж, ажлаа эхэлжээ. Уг нь төслийн хүрээнд  2600 айлын орон сууц, 600 хүүхдийн цэцэрлэг, 7000 ам.метр  худалдаа үйлчилгээний төв, 5200 ам.метр талбай бүхий оффис барихаар төлөвлөсөн юм билээ. Ийм мэдээлэл "Моннис” группын албан ёсны цахим хуудаст ч байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл аль ч зорилтдоо тэд хүрээгүй байгаа юм. Байрандаа хурдан орох хүсэлтэй иргэдийг зохион байгуулж, тэмцэж буй Б.Рэнчиндаваа гуай ""Моннис Урбан Девелопмент” ХХК анх бидэнтэй гэрээ хийхдээ 2015 оны долдугаар сарын 01 гэхэд айлуудаа байранд нь оруулна гэсэн. Хоёр жилийн дотор оруулна гэж амласан гэсэн үг. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч хүн байрандаа ороогүй, таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд бид нийслэлээс авахуулаад бүх газар хандсан. Ингэж явсаар 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд болон энэ компанийн төлөөлөл хамтраад Зуун айл орчимд байрлах 813 дугаар байранд 50 айлыг оруулсан. Түүнээс гадна, 11 айлыг өөр байранд оруулсан байдаг юм.

Бидний авах ёстой байр ашиглалтад ортол түрээсэлж байхаар зохицуулж өгсөн хэрэг. Бид нийслэлийн бүхий л албан тушаалтнуудад албан бичиг өгч, хүсэлт гаргаж явсаар байж арай хийж түрээсийн байранд орсон нь тэр. 2016 оны есдүгээр сар орчимд бид С.Батболд, Ц.Сундуй дарга нартай зургуулаа орж уулзсан юм. "Бид тэнэмэл амьдралаар амьдарч байна. Түрүүчээсээ үхээд дууслаа. Энэ компани хугацаандаа байраа барьдаггүй, гурван жил өнгөрлөө. Орон гэргүй гудамжинд гараад байна” гэж хүсэлт тавьсан юм. Тэгээд л 813 дугаар байранд оруулсан. Түүнээс хойш өдий хүртэл бид тэнд амьдарч байна.  Тухайн байрны ашиглалтын зардлыг "Моннис” компани төлж байгаа. Сардаа 100 гаруй мянган төгрөг өгдөг. Нийслэлтэй тэгж гэрээ хийсэн юм билээ. Мөн тэр үед "Моннис Урбан Девелопмент” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Галбадрах орон сууцаа хамгийн цаад зах нь 2017 оны аравдугаар сард ашиглалтад оруулна гэж нийслэлийн удирдлагуудад амласан байдаг. Гэвч ажлаасаа гараад, одоо Б.Урантулга гэдэг захиралтай болсон. Тэр амлалтаа хойш дахиад хоёр жил боллоо.  Бидэнтэй уулзахаараа л энэ оны гуравдугаар сард оруулна гэж амлалт өгч байсан. Байхгүй. Хамгийн сүүлд наймдугаар сарын 20-нд оруулна гэж амласан ч бас л алга. Бид цөхрөнгөө барахдаа суулт хийж байна. Өдий олон жил өнгөрч, бид хохирч явахад "Моннис” группын ерөнхий захирал Б.Чулуунбаатар бидэнтэй нэг ч уулзаагүй. Доод тушаалын, гүйцэтгэх төвшний хүмүүсээр дамжуулж юм хэлүүлдэг. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ гүйцэтгэх захиралууд нь хөрөнгө мөнгөгүй учраас барилгаа барьж чадахгүй байна гэдэг. Хөрөнгөтэй, мөнгөтэй, чадна гэж ажил авсан юм бол одоо барилгаа хурдан бариач ээ. Бид энэ үгийг л Б.Чулуунбаатар захиралтай уулзаж хэлмээр байна” хэмээн ярьсан юм.

 

115 өрх "Моннис”-ыг амлалтаа биелүүлэхийг хүлээж сууна

"Моннис”-ын байрын гадаа 10-аад хүн бичиг барин суулт хийсэн. Тэд газраа өгсөн айл өрхүүдийн төлөөлөл. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 115 өрх, 12 га газраа "Моннис Урбан Девелопмент” компанид чөлөөлж өгсөн юм билээ. Түүний 61 нь одоогоор тодорхой хаягтай, түрээсийн байранд амьдарч байгаа. Харин үлдсэн 50 гаруй нь чухам хаана, ямар газар амьдарч байгааг тэд мэдэхгүй гэв. Гэхдээ "Моннис” сарын түрээсийн мөнгийг хоцроогоод ч хамаагүй өгч байгаа гэнэ. Хэрвээ цагтаа өгөхгүй бол өөрсдөө түрээсийнхээ мөнгийг өгчихөөд, дараа нь компанис авч байгаа аж. Зарим үед мөнгө байхгүй гээд өгдөггүй тохиолдол ч гардаг гэдгийг иргэд хэлж байлаа. Тэгвэл долоон буудал орчимд түрээсийн байранд орсон 11 айл долдугаар сарын 15-ны дотор нүү гэсэн мэдэгдлээ авчээ. Тэд гараад орох оронгүй, очих газаргүй болохоор гарахгүй гүрийсэн аж. Гэвч энэ сарын 15-ны дотор нүү гэсэн шаардлага дахиад л ирсэн байна. Одоо болтол хөөгдөөд л байж байгаа гэсэн юм. "Моннис” компани барилгаа ашиглалтад оруулахгүй, дээрээс нь өгөх ёстой түрээсийн мөнгөө өгөхгүй байгаа учир иргэд байгаа сууцнаасаа хөөгдөж, хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг амьдарч байгаа гэдгийг хэлж байлаа.

 

Ганц хүн барилгын хана будаж зогслоо

Суулт хийж байгаа иргэдтэй уулзсаны дараа бид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Моннис Урбан Девелопмент” компаний барьж байгаа барилгыг очиж үзсэн юм. 200-гаад метр үргэлжлэх урт ногоон хашаан дотор хоёр ширхэг барилга барьжээ. Нэг нь гадна пасадаа хийгээд дуусч байв. Харин нөгөө нь барилгын карказаа л цутгаад дууссан байдалтай байна.  Уг нь эхний барилгын засал тавдугаар сарын 03-нд эхэлсэн юм билээ. Суулт хийж байгаа иргэд тийм мэдээлэл өгсөн. Гэвч бүх бүтэн таван сар өнгөрөөд байхад гадна пасадаа ч хийж дуусаагүй шахуу байна. Барилгын гадна пасадыг ганцхан хүн будаж зогслоо. Уг нь иргэдийг яаралтай оруулах ёстой  компанийн барилгад бум бужигнаж, түм түжигнэж баймаар санагдах юм. Мөн ногоон хашаан дотор 4, 5-хан хүн харагдана билээ. Баригдаж байгаа барилга дотор орж, хэчнээн хүн заслын ажил хийж байгааг нарийн харж чадсангүй. Хаалга нь цоожтой, цохиод он­гойлгож өгөх хүн олдоогүй юм.

 

Б.Урантулга: Бид орон сууцаа энэ ондоо багтааж ашиглалтад оруулна

Гэрээ ёсоор 2015 онд ашиглалтад орох ёстой байсан барилга 2018 он дуусах гэж байхад яагаад бэлэн болоогүй байгаа талаар "Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулгаас тодруулж, тэдний байр суурийг сонссон юм. Тэрбээр "Энэ бол  маш том төсөл. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой төсөл юм. Гэвч 2014 оны санхүүгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нөхцөл байдал нөлөөлөөд ажил зогссон. Манай компанийн хувьд санхүүжилтээ өөрийнхөө үйл ажиллагаанаас гаргаад, ажлаа үргэлжлүүлж байна. Эхний ээлжийн барилга удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Иргэд хэдийгээр удаан хүлээж байгаа ч заримд нь давуу тал гарсан. Тухайлбал, тэр үедээ зарим айл нь газрын гэрчилгээгүй байсан. Бид гэрчилгээтэй болгож өгч, албан ёсны болгож баталгаажуулсан. Ингэж зарим хүмүүс нь байртай болж байгаа. Цаг хугацааны хувьд хоцрогдолтой явж байгаа нь үнэн. Гэхдээ бид орон сууцаа барина, ашиглалтад оруулна. Энэ ондоо багтаагаад эхний байраа бэлэн болгож, иргэдээ оруулахаар ажиллаж байна. Манай эхний байр 168 орон сууцтай. Тийм болохоор гэрээ хийсэн өрх болгон нэг байр авна. Дараачийн орон сууцаа  зэрэг барьж байгаа. Бага зэрэг хоцрогдолтой байна. Тэр орон сууцаа ашиглалтад оруулчихвал газар чөлөөлтийн гэрээний үүргээ бүрэн биелүүлчихнэ.  Бид наймдугаар сарын 20-ны өдөр байраа ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Гэвч зөвхөн биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хойшиллоо. Түрээсийн мөнгөний асуудлыг нарийн мэдэхгүй. Ажлаа аваад хоёр жил л болж байна. Одоогоор иргэдийн түрээсийн мөнгийг өгч байгаа. Зарим үед хойшлуулах асуудал гардаг. Гэхдээ аль болох хоцроохгүй өгөхийн төлөө л ажиллаж байгаа” хэмээн ярилаа. 115 өрх бүтэн таван жилийн турш байранд орохоо хүлээж, түрээсийн байр дамжиж яваа, зарим нь одоо амьдарч буй газраасаа хөөгдөж байгаа асуудлыг  Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Тамгын газрын дарга Б.Азжаргалаас тодруулсан юм. Тэрбээр "Зуун айл орчимд байр түрээсэлж буй иргэдэд ямар ч мэдэгдэл очоогүй. Байр нь ашиглалтад ортол тэндээ амьдрах байх. Харин нөгөө 11 айлыг нь өөр компанийн байранд гуйгаад оруулчихсан юм. Гэтэл тэд түрээсээ төлөхгүй байгаа учраас тухай байгууллага нь мэдэгдэл өгсөн. "Моннис” компанитай ч бас холбоотой юм билээ. Уг нь тэд иргэдэд байр түрээслэх мөнгийг нь өгөх ёстой. Гэтэл тэр мөнгөө цаг тухайд нь өгөхгүй байгаагаас болоод иргэд түрээсээ төлдөггүй. Ингээд л тухайн компани нь байраа суллаж авахаар мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Бид "Моннис” компанийг байраа хурдан барьж, иргэдээ оруул гэж шахаж, шаардаж ажиллаж байгаа” хэмээлээ.

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)

Dardas.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex