Түрээсийн орон сууцыг өмчилнө, өмчлөхгүй
Тэрбээр энэ үеэр "Нийслэлийн иргэд "Буянт-Ухаа 2" хорооллын 30-50 мкв байрнаас сонголт хийн сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Мөн урт хугацаандаа тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд өмчлөх эрхтэй болногэсэн юм. Түүнийг "Түрээсийн орон сууцны журам батлагдсан ТОСК дээр явж очоод байраа түрээсэл мөн өөрийн болго" хэмээн ярьж дуусаагүй байтал ТОСК-ын захирал А.Гантулга мэдээлэл хийн "Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй. Зөвхөн түрээслүүлэх л журамтай" гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү барилгын салбарынханы "бантан" шиг мэдэгдлүүдээс болж ард, иргэд хохирч байна. З.Баянсэлэнгийн мэдээллийн дараа иргэд ТОСК-ын байрны гадна урт дугаар үүсгэн оочерлосон ч ам руугаа алгадуулаад буцаж байна. Учир нь ТОСК-оос түрээсийн орон сууцанд амьдрах хүмүүсийг сугалаагаар сонгон шалгаруулна гэсэн тайлбар хийж байгаа юм. Ингэж иргэдээр тоглож болох уу. Ер нь З.Баянсэлэнгэ, А.Гантулга хоёрын хэн нь ажлаа мэдэж дуугараад байна вэ. Хамгийн ноцтой нь уг үйл явдал нь бодлого боловсруулдаг яам, түүнийг нь хэрэгжүүлэх агентлаг хоёрын хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладагийг олон нийтэд харуулж байна. Ингээд нэг салбарын хоёр өөр байр, суурийг 24VS24 онцолж байна.
ТОСК-ийн захирал А.Гантулга
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нарийвчилсан журмыг тус байгууллага дээр боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ ажил өнөөдөр гэхэд дуусгавар болсноор ирэх даваа гарагаас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж хараад байна. Тийм зүйл байхгүй. Энэ бол насан туршдаа түрээсийн л орон сууц байх болно. Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Тэрний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ. Иргэдийн дунд түрүүлж бүртгүүлсэн нь байранд орно гэсэн ташаа ойлголт байсаар байна. Бид ердөө 350 байр түрээслэнэ. 27000 иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа. Бүртгэлээ хийгээд сугалаагаар иргэдийг байранд оруулна.
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ
Тухайн байраа урт хугацаанд түрээслэсэн, тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувьд төлсөн хүмүүс амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл ТОСК-оос орон сууц барьцаалсан ипотекийн зээлэндээ оруулаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Үүнийг тусдаа журамаар зохицуулж, түрээсийн орон сууц хөтөлбөртөө нэмэлтээр оруулж өгөх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. |
|
Т.Энхэлээ
24tsag.mn
Сэтгэгдэл байхгүй байна.