Бэрэн группын удирдлагууд Хаан банкны барьцаанд тавьсан орон сууцаа иргэдэд заржээ

0

 

-"Хангай" хотхонд орон сууц худалдаж авсан иргэд урьдчилгаагаа төлж, банкныхаа зээлийг бүтээсэн ч байрныхаа гэрчилгээг авч чадахгүй сууна. Учир нь, тус хотхоныг захиалан бариулсан манайдаа л томоохонд тооцогддог "Бэрэн" группын хамт олон "Хаан" банкны барьцаанд тавьсан орон сууцаа иргэдэд зарсан аж- 

Үе, үеийн төр засгийн удирдлагууд гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр хөрсөнд бууж байгаа нь цөөхөн. Тэрхүү төсөл, хөтөлбөр нь хөрсөнд буулаа ч үнэ нь тэнгэрт хадсан, эсвэл санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж барилга угсралтын ажил нь тэг дундаа гацаж орхисон байдаг гэмтэй. Үүнийх нь горыг өнөөх орон сууцтай болж, сайхан амьдрахын тэмүүлсэн олон зуун иргэн амсаж, эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсдаг нь нууц биш. 

Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн хийгээд шийдлийн Засгийн газрын амласан, хэрэгжүүлсэн "Гэр хорооллын дахин төлөвлөлт" гэх айхтар том бүтээн байгуулалтын ажил нийслэлийн өнцөг булан бүрт өрнөж, зарим нэг нь байртай болсон ч ихэнх нь санхүүгийн хувьд том хохирол амссан байх юм. Яг энэ жишгээр "Бэрэн" группын барьж, ашиглалтад оруулсан "Хангай" хотхон Сүхбаатар дүүргийн XI хороонд сүндэрлэсэн. Ашиглалтад орсон даруйдаа араасаа олон асуудал дагуулсаар өнөөдөр та, бидний нэрлэж заншсан Зуун айлын зуун зовлонгийн нэг болох юм чинээ хэн санах билээ. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол одоогоос хоёр жилийн өмнө "Хангай" хотхон хугацаандаа ашиглалтад ороогүй гэдгээс авахуулаад хогондоо дарагдсан, барилга нь чанаргүй, ам.метр нь асуудалтай зэрэг гомдлыг оршин суугчид нь өөрсдөө хэлж, бүр олон нийтэд хүртэл хандаж байлаа. Манайдаа л томоохонд тооцогддог "Бэрэн" группын удирдлагууд "Хангай" хотхонд байр худалдаж авсан олон арван иргэнийг хохироож байгаа талаарх мэдээлэл дахин сонсогдов. Нягталж үзвэл, "Бэрэн" группын удирдлагууд "Хангай" хотхоныхоо зарим орон сууцыг "Хаан" банкны барьцаанд тавьчихсан хэрнээ иргэдэд худалджээ. Үүнийг мэдээгүй иргэд байрныхаа урьдчилгаа болох 30 хувийг төлсөн байгаа юм. Урьдчилгаагаа төлсөн нөхдүүд арай гэж үлдсэн 70 хувийнхаа зээлийг бүтээж яг байрандаа орох гэтэл худалдаж авсан орон сууц нь "Хаан" банкны барьцаанд байгааг мэдсэн аж. Үүнээс болж бүх мөнгө, бичиг баримт нь бүтчихсэн хэрнээ байрандаа орж чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Аргаа барсан иргэд өдөр бүр шахуу "Бэрэн" группын үүдийг сахидаг ч авч хэлэлцдэггүй, бүр хүн чинээ тоодоггүй талаар хэлж байна. 

Энэ талаар тэд хэлэхдээ "Бэрэн" группын хамт олон "Хангай" хотхоныхоо байрнуудыг тэр чигт нь "Хаан" банкны барьцаанд тавьчихсан байна. Тэрийг нь мэдэхгүй, бид худалдаж авсан. Зээл хөөцөлдөж, хөөцөлдөж арай гэж бүтээсэн. 

Гэтэл байрны гэрчилгээ гарахгүй, зээл олгох шийдвэрийнх нь хугацаа дуусчихаад байна. Бас орон сууц барихад нь материал нийлүүлж, байр бартердсан нөхдүүд нь арай гэж байраа зарангуут, тэр байрных нь гэрчилгээ яг ийм шалтгаанаар гацаад баахан хүмүүсийг давхар давхар хохироож байна л даа. Хүмүүсийн яриагаар 100 гаруй айлын гэрчилгээ гараагүй гэж сонссон. Тэр нь үнэн байх" гэв. Үнэндээ орон сууцыг иргэд бараг 100 хувь зээл, эсвэл амьдралынхаа ямар нэгэн томоохон зүйлээр дэнчин тавьж захиалдаг. Банкны зээл л гэхэд өдөр, хоногоор хүү нь өсч иргэдэд дарамт учруулдаг. Харамсалтай нь, манай барилгын салбарт энэ мэт асуудал даанч их. Цаг хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүйгээс эхлүүлээд олон асуудал бий. Бүр сүүлдээ иргэдэд зарж, худалдсан орон сууцаа банкны барьцаанд тавьчихаад хээв нэг сууж байна. Гэтэл үүнийх нь цаана иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсоор л. 

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex