Хөлчүү "сэхээтнүүд"-ийн хөлд дарагдсан НИЙСЛЭЛ ХОТ

0

Хичээлийн шинэ жил эхэлсэн эдгээр өдрүүдэд сүүлийн хэдэн сар чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот "амь орж” хаа сайгүй оюутан, залуус бужигналдаж байна. Үүнийг дагаад, нийслэл хотын гудамж талбай хогоор дүүрч, иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Уг нь сүүлийн жилүүдэд ТҮК-ийн ажилчид өглөө эртлэн ажилдаа гарч нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг болсон. Гэвч тэдний энэхүү ажлыг ирээдүйн сэхээтнүүд маань бодолцох ухаангүй явна.  Хотын бүх автобусны буудлууд дээр хэд хэдээрээ эгнэн суух самрын наймаачдын орлого оюутнууд ирснээр ид ихэссэн гэж хэлэхэд болно.

Гэвч залуус идсэн самрынхаа ясыг уутанд хийгээд хогын саванд хийх ухаангүй байгаа нь оюуны доройтол гэхээс өөр юу гэхэв. Ер нь ажаад байхад оюутнууд ирснээр хотын төвийн буудлууд дээр жимс жимсгэний хальс, ундаа усны сав эрс ихэсчээ. Ойрын өдрүүдэд ийм л дүр зураг нийслэлд хаа сайгүй үзэгдэж байна. Ирээдүйн сэхээтнүүд маань энэ мэтээр аяглаж, хөдөө хээр талд байгаа мэт аашилж гарцгүй газраар зам хөндлөн гарч, хаа таарсан газраа хогоо чулуудаж буй нь иргэд, жолооч нар болоод ТҮК-ийнхний бухимдлыг барж байгаа аж.

Мөн зуны гурван сар нам гүмхэн байсан Улаанбаатарын шөнө, хөлчүү оюутнуудын хөлд дарагджээ. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд 9 сарын нэгэн оюутан залуусын уулзалдсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Учир нь сүүлийн өдрүүдэд хотоор нэг согтуу залуучууд холхилдож, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй болсон гэнэ. Энэ нь манай улсад архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдагтай шууд холбоотой. Уг нь одоо байгаа хуулиндаа 21 насанд хүрээгүй эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгүй.

Дэлгүүрийн худалдагч нар ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хэл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Жилийн жилд өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэ жилтэй давхацдаг. Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Энэ бол бичигдээгүй хууль. Ядаж энэ үед хяналт шалгалтаа жаахан ч гэсэн чангатгаж, ядаж л 21 нас хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж болохгүй гэж үү.

Өчигдөрхөн нэг танил маань надад "Чи захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагчид, оюутнууд байна лээ. Бид ч баар, саванд орохоосоо өнгөрч дээ. Ямар тэр жаахан хүүхдүүдийн дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ. Энэ "бацаанууд” бүр арай хэтэрч байна аа. Зарим нэг нь бүр "хотод ирээд 10 хоног дараалан шоудлаа. Төлбөрийн мөнгөөрөө шоудаад дуусгачихсан одоо яанаа” гэж байна лээ” хэмээн их л бухимдангуй хэлсэн юм.

Уг нь томчууд биш багачууд л бааранд орохоосоо ичмээр юм. Гэтэл багачуудаасаа томчууд нь ичдэг болсон "цөвүүн” цаг иржээ.

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/28b24d09a


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex