Согтуурсан үедээ усанд живж амиа алдах хэрэг гарсаар байна
Аагим халуун үргэлжилсэн эл өдрүүдэд амарч зугаалж, аялж яваа иргэд гол ус бараадаж сэрүүцэх нь нэмэгддэг байна. Голын эрэг, бургас тохой бараадсан үедээ архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар согтуурсан үедээ усанд сэрүүцэх гэж ороод хөл алдан ойчиж живж амиа алдах харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Чухамдаа иргэд өөрсдийн буруугаас болж амиа алдаж байгаа юм. Хамт архи уусан нэгнээ харах анхаарал тавих сөхөө байхгүй, хэн хаана юу хийж яваагаа хянах чадваргүй болтлоо архи уучихаад ус руу биеэ мэдэж ороод амь насаараа хохироод байна.
Өчигдөр гэхэд ийм төрлийн гэмт хэрэг гарсан бол, өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул голд согтуурсан үедээ орж живсэн хоёр хэрэг бүртгэдсэн байгаа юм. Өчигдөр "Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад ХУД-2 хороонд суух М /эр.50н/ нь согтуурсан үедээ живж нас баржээ. Ард иргэдээ аялж зугаалж, наадаж наргиж болно оо, хамгийн гол нь аминдаа хариуцлагатай байгаач ээ, архи уусан бол гол ус руу битгий ойртож байгаач ээ гэдгийг анхааруулмаар байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.