Төрөл арилжсан хөтлөгч П.Анужин
"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж олонд танигдсан П.Анужин "Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улирлын шүүгчээр ажиллах гэж буй сураг олон ч хүний анхаарлыг татсан. Төлөв төвшин намбалаг байдлын илэрхийлэл болоод байсан түүнийг шоу нэвтрүүлэгт тохиромжгүй нэгэн хэмээн шүүмжлэгсэд олон байсан. Өчигдөр эхний дугаараа цацсан тус нэвтрүүлэгт тэрээр хэрхэн доргио байж чаддагаа харуулсан. Гэсэн хэдий ч "Golden Buzzer"-ийг тохиромжгүй үед дарсан хэмээх шүүмжлэлд өртсөн тэрээр хэтэрхий сэтгэлийн хөдлөлөөр хандав уу? эсвэл түүнд үнэхээр нуугдсан эрдэнийг харах өөрийн гэсэн өнцөг байв уу? ямартай ч тэрээр хамгийн хамгийн анхны "Golden Buzzer"-ийг дарсан нэгэн болжээ.