Тэрбум тэрбумын тендер “ИДДЭГ” Б.Цогтгэрэлийг ”Орхон-АЗЗА” ТӨХК-ийн захирлаар томилж болох уу

1

Тэрбум тэрбумын тендер “ИДДЭГ” Б.Цогтгэрэлийг ”Орхон-АЗЗА” ТӨХК-ийн захирлаар томилж болох уу

Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч, хариуцлагатай албан тушаалуудад АШИГ СОНИРХОЛ-ын зөрчилтэй этгээдүүдийг томилох ёсгүй гэдгийг хаа хаанаа ярьж буй. Гэсэн ч хэрэгжүүлэх ёстой газрууд нь зөрсөн үйлдлүүд хийсээр байна. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Орхон-АЗЗА" ТӨХК-ийг ашиг сонирхлын онцгой зөрчилтэй Бариаширын Цогтгэрэл гэж этгээдээр удирдуулахаар улайрч буй тухай мэдээлэл албаны хүмүүсийн амнаас гадагшилж байна.

Б.Цогтгэрэл гэгч нь "Орхон-АЗЗА" ТӨХК-ийг 2014 он хүртэл удирдаж байсан нэгэн. Гол нь тэрбээр төрийн өмчит компанийг удирдаж байхдаа  "Өлзий хутгийн наран" гэх замын компанийг хувьдаа байгуулан, асар их ашиг олсон байдаг. Өдгөө түүний бага хүү нь "Өлзий хутгийн наран" компанийнх нь захирлаар ажилладаг. Зам гэдэг бол тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгө шаардсан ажил байдаг. Тэрчлэн хэтэвчээ дүүргэх гэж улайрсан Б.Цогтгэрэл нь өөрийн эрх мэдэл, нөлөөллөө ашиглан хувийнхаа "Өлзий хутгийн наран” компаниар Эрдэнэтийн бүх л замын, засварын ажлуудыг хийлгэж, төсвийн мөнгийг халааслан суугаа юм. Түүний том хүү нь Эрдэнэтийн ИТХ-д төлөөлөгчөөр суудаг нь ч, тендерийн мангас болоход нь томоохон ач тус үзүүлж ирснийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна.

Тэрчлэн аль ч намд нүүртэй, төрийн ажлыг ашиг хонжооны талбар болгон хардаг  Б.Цогтгэрэл  ажил сайжруулах нэрээр "Орхон-АЗЗА" ТӨХК-ийн захирлаар буцаж томилогдохоор дээгүүр доогуур гүйж яваа. Харин түүнийг онцгой ихээр балиашиглаж буй хүн нь түрүүн хэлсэнчлэн ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор юм аа. Хувьдаа замын компанитай, түүгээрээ мөнгө олдог нь нэгэнтээ тодорхой хүнийг Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчин томилбол хэн хариуцлага хүлээх вэ?

Хамгийн гол нь улайм цайм ашиг сонирхлын зөрчилтэй энэ хүнийг ашиг сонирхлын ЗӨРЧИЛГҮЙ гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн АТГ-ыг яах вэ гэдэг асуудал шууд гарч ирж байна. Нөгөө 60 тэрбумын алдарт схемийг хэрэгжүүлэхэд ТӨБЗГ, АТГ гэхчлэн төрийн бүхий л байгууллагууд бүл сүлжээ болон ажиллаж байгаа нь харагдаж байна.

Тодотгоход, Бариаширын Цогтгэрэл гэж этгээдийн "Өлзий хутгийн наран" компани энэ 2018 онд гэхэд л  Эрдэнэт хотын төв дэх авто замд 235 босоо тэмдэглэгээ, 8 шинэ хурд сааруулагч хийх ажлыг гүйцэтгэх эрхийг авсан. Хурд сааруулагч, зам хучилт, бродюр шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээнд нийт 397 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа юм. Замын  арчлалт засварыг "Орхон АЗЗА” ТӨХК хариуцна гэх мэдээлэл байсан.  Тэгэхээр Б.Цогтгэрэлийн хувийн компанийн хийж гүйцэтгэдэг ажлыг "Орхон-АЗЗА" ТӨХК хариуцаж, аль аль талдаа ашигтай байдлаар ажиллаж төдийгөөс өдийг хүрчээ.

За мөн "Өлзий хутгийн наран" компани тэрбумаар хэмжигдэх өртөгтэй тендерт оролцдогийг батлах баримтыг танд харуулж байна.  Орон сууцны 2-р хороолол доторхи авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх  тендерт 1 тэрбум 127 сая 856 мянга 221 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн баримт нь энэ байна.
Тэгэхээр яаж ч харсан ашиг сонирхлын зөрчилтэй Б.Цогтгэрэл гэж хүнийг "Орхон-АЗЗА" ТӨХК-ийн захирлаар суулгаж болохгүй гэдгийг холбогдох нөхдүүд анхааралдаа авна биз ээ.

 


Эх сурвалж:  Шуурхай.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

энэ гомо мөнхөө гэдэг чин ямар есөн шид нь бүрдсэн өвгөн бэ одоо 50 хол гарчихсан хүн гэж байна шүү дээ шар хадны эмнэлгийхэн энэ өвчтөнөө авбал таархийн