Гэрийн нөхцөлд гэдэс дүүрэлтийг арилгах ундаа
Гэдэс дүүрэх нь таагүй асуудал,с зарим үед өвдөлт үүсгэдэг, хүнийг гоо үзэмжгүй харагдуулдаг зүйл билээ. Энэ асуудлаас ангижруулах олон арга, эм бэлдмэл байдаг боловч гэрийн нөхцөлд эмчлэх аюулгүй, хамгийн энгийн аргыг танилцуулж байна.
Алдарт хоол судлаач Синтия Сасс гэдэс дүүрэлтээс хоромхон хугацаанд арилгах шидтэй ундааг хэрхэн бэлтгэхийг заажээ.
Найрлага:
2 л ус
12 ширхэг жижиг гааны навч
1 цайны халбага үрсэн цагаан гаа
1 ширхэг дундаж хэмжээтэй нимбэг, жижиглэн хэрчинэ
1 ширхэг дундаж хэмжээтэй өргөст хэмх, угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ
Эдгээрийг бүгдийг нь холиод нэг цагийн турш хандална. Үүнээс өдөрт 8-10 аягыг уугаарай. Энэ ундааг ууж байх үедээ энгийн ус уух шаардлагагүй. Учир нь усыг хангалттай хэмжээгээр орлох чадвартай.
Сэтгэгдэл байхгүй байна.