Төмсөөр нүүрээ арчилцгаая!
Тослог арьсанд
- Тэнцүү хэмжээтэй төмсний шүүс, лимоны шүүсийг холь. Тал цайны халбага зөгийн бал хольсон ч болно. Нүүр хүзүүндээ түрхээд 10 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ. Тослог арьстай хүн хэрэглэвэл илүү тохиромжтой. Учир нь нүүрэн дээрх илүүдэл тосыг арилгана.
Хуурай арьсанд
- Хэрвээ хуурай арьстай бол нэг ширхэг чанасан төмсийг 2 цайны халбага хуурай сүү эсвэл зүгээр сүү, 1 цайны халбага самрын тос эсвэл оливийн тостой сайтар хольж зуурмаг болгон нүүрэндээ 20-25 минут байлгаад усаар угаана.
Гэрийн нөхцөлд нүүр цэвэрлэгч бэлтгэх. 1/4 –г нь хэрчсэн өргөст хэмх, 1/8 хэрчсэн түүхий төмс. Төмс, өргөст хэмхээ хальслах хэрэггүй учир нь хальсанд чухал амин дэмүүд агуулагддаг. Холигчинд хийж 1 минут холино.
Мөн:
- Нэг ширхэг өндөг, ¼ тараг, 1 цайны халбага хүнсний содыг сайтар холиод батгатай хэсэг болон бүхэл нүүр хүзүүндээ түрхэн 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
- Төмсийг хальслаад, нимгэн хэрчинэ. Хэрчмээ нүдэн дээрээ 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Энэ нь нүдний доорх харийг арилгана.
- Угааж хальсалсан төмсөө үрэгчээр үрээс шүүсийг нь авна. Төмсний шүүсийг нүүрэндээ түрхэн 15-20 минут байлгах нь арьсыг гайхалтай харагдуулдаг. Төмсний шүүс нь батгыг эмчилж, нарнаас болж түлэгдэж боролсон арьсыг эмчилнэ. Мөн үрчлээнээс ч сэргийлнэ.
- Чанасан төмсний хальсыг нүүрэндээ тавьсанаар түлэгдэлтийг эмчилж, үрэвслийг бууруулна.
Сэтгэгдэл байхгүй байна.