Дуучин Ука клипэндээ нөхрөө тоглуулжээ
Өвөрмөц дүр төрх, онцгой содон үйлдэл, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч байдаг дуучин бол "Киви” хамтлагийн гишүүн Д.Уламбаяр буюу Ука. Фэнүүддээ өнөөдөр шинэ клипээрээ бэлэг барьж байна.
"Гурван үгээ хэлэх үү” нэртэй энэхүү дуугаа клипжүүлж, нөхөр Г.Эрдэнэчулууныгаа тоглуулан, сайн найзынхаа хуримыг ч мөнхөлж үлдээжээ. Клип нь аз жаргалтай хуримын талаар өгүүлэх гайхалтай нэгэн бүтээл болсон байна. Өмнө нь Укагийн "Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь бүтэн жилийн турш ХИТ-ийг тэргүүлсэн бол "Гурван үгээ хэлэх үү” дуу нь мөн л үзэгч, сонсогчдыг байлдан дагуулах чансаатай бүтээл болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.