Б. Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлнө
"Miss International- 2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 19 настай Б. Мөнхчимэг тодорчээ.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон "Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох "Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан байна.
Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж.
58 дахь удаагийн "Miss International- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана.
Сэтгэгдэл байхгүй байна.