Шав тавьж, тууз хайчлах гишүүдийн “найр”

0

Шав тавьж, тууз хайчлах гишүүдийн “найр”

УИХ-ын гишүүд ирэх хавар улс орон даяар шав тавьж давхилдана. "Миний сонгогдсон тойрогт тийм ч цэцэрлэг, ийм ч эмнэлэг барих болсонд баяртай байна” гэж дагуулж очсон телевизийн сурвалжлагчдаа ярилцлага өгөөд л. Бас болоогүй ээ, хэн нэгэн дэмжигч нь "Манай гишүүний ачаар л бид шинэ барилгатай болж байна” гэж яриад л. Мөнөөх гишүүд маань зуны халуунд хэсэг амсхийгээд тууз хайчлах аянд гарна. Ямар нэгэн шинэ бүтээн байгуулалтын өмнө урт улаан тууз хайчлах хүмүүсийн дунд голд зогсчихоод малийтал инээгээд л яаж аяглах бол доо. Бас л сүрхий хөөрөгдсөн мэдээ төвийн телевизүүдээр дамжуулна биз.

Мэргэч төлөгч шиг ирээдүй цагийг зөгнөх гэсэнгүй. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дүн, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн өнгө будаг ийм дүр зургийг нүдний өмнө тодруулаад байна.

Улсын төсвөөс энэ жил 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил энэ оны төсвийг УИХ-д өргөн барихдаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын өр төлбөр болохоо байлаа. Бүсээ чангалах хэрэгтэй” гэж ярьж байв. "Бүсээ чангал” гэдэг үгийг зурагт, радиогоор чихэнд хоногштол ярьж, сонин хэвлэлээр нүдэнд харагдтал бичүүлсэн. Гэтэл тэрбээр жилийн дараа энэ үгээ мартаж орхижээ. Харин "Бүсээ сулла” гэсэн үгийг амандаа аниргүйхэн бувтнаж яваа болов уу. Ирэх жилийн төсвийн зарлага 11 их наяд төгрөг давах нь. Энэ нь өнөө жилийн батлагдсан төсвийн төслөөс даруй 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл энэ онд улсын төсвийн 400 хүрэхгүй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийж буй. Үүнтэй харьцуулбал, ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт гурав дахин өссөн дүнтэй байгаа биз. Аргагүй л "бүсээ суллажээ”.

УИХ-ын сонгууль хоёр жилийн дараа болно. Тиймээс тойрогтоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийсэн харагдах туйлын сонирхол УИХ-ын гишүүдэд бий. Сонгогдсон тойргийнхоо сум, хороо бүрт ямар нэгэн бүтээн байгуулалт хийчихвэл нүүр улайхгүй очих эрхтэй болно. Цаашлаад иргэдийн саналыг дахин авах хөшүүрэг болох нь дамжиггүй. Иймээс гишүүд дараа оны төсвийн тухай хуулийг боловсруулахад Сангийн сайдад найр тавьдаг жамтай. Ирэх жилийн төсөвт олон бүтээн байгуулалт тусгуулахаар гишүүд Сангийн сайдад найр тавьжээ. Цаадах нь уухайн тас хүлээж авсныг төсвийн нийт зардлын өсөлт, хөрөнгө оруулалтын "хөөрөлт”-өөс харж болно. Цалин, тэтгэвэр, халамжаас өгсүүлээд жижиг сажиг бүх зардлыг нэмж буй. Нийт хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн төсвийн төсөл болсон. Сонгууль угтсан жилийн төсөв улсын биш, УИХ-ын гишүүдийн амжилтыг баталгаажуулах хэрэгсэл болсон нь илхэн.

Статистик мэдээлэл хүргэе. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 44, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд боловсролын салбарт 143, соёлынход 30, спортынход 13 барилга байгууламж шинээр барина. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд авто замын салбарт 40, Эрчим хүчний сайд 10, Эрүүл мэндийн сайд 33 барилга байгууламж барьж эхлэхээр төсвийн төсөлд тусгажээ. УИХ-ын нэг гишүүн ирэх жил дунджаар дөрвөн бүтээн байгуулалтын шав тавих ёслолд оролцох бололтой. Өмнө нь эхлүүлсэнтэй нь нийлүүлбэл ойрын хоёр жилд 600 орчим барилга байгууламжийг ашиглалтад оруулах нь. Энэ хэмжээгээр улаан тууз хайчлах ёслол болохыг эрхбиш ойлгож буй биз.

Дахиад түүвэрлэсэн бэсрэг статистик танилцуулъя. Сангийн сайдын дараа жилийн хөрөнгө оруулалтын төсөв энэ оныхоос зургаа дахин нэмэгдэж, 146.3 тэрбум төгрөгт хүрчээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх хоёр дахин өсөж 23.7, Барилга, хот байгуулалтын сайдынх 2.5 дахин нэмэгдэж 90.8 тэрбум төгрөгтэй дүйх нь. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2.2 дахин өсөж 475.7, Зам, тээврийн хөгжлийн сайдынх тав дахин дээшилж 170.3, Эрчим хүчний сайдынх долоо дахин тэлэн 95.8, Эрүүл мэндийн сайдынх хоёр дахин нэмэгдэн 81 тэрбум төгрөгт хүрсэн байв.

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихад мөнгө харамлах учиргүйг монголчууд ойлгож буй. Гэхдээ шаардлагатай газарт нь барьж байна уу гэдэг нь бодох л асуудал. Өмнөх барилгынх нь ашиглалтын хугацаа дуусаагүй байхад шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр барьсан тохиолдол бишгүй.

Нэг жишээ дурдъя. Архангай аймгийн Хангай сумын дунд сургуулийн дотуур байрны барилгын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын санаачилгаар шинэ дотуур байр барьж эхэлсэн байдаг. Гэтэл гүйцэтгэгч компани нь технологийн горим алдсанаас мөнөөх байшинг гүйцээх боломжгүй болжээ. Ингээд сумын төвд балгас үлдэв. Тэнд шинэ цэцэрлэг барьсан ч хоёр жилийн дараа барилга нь хоёр хуваагджээ. Ингээд бяцхан үрс Соёлын төвийнхөө жижиг өрөөнд чихэлдэн, өдрийг өнгөрөөх болсон байна. УИХ-ын гишүүд маань төсвийн мөнгийг ингэж л үрдэг хүмүүс.

Ирэх жил нэлээд олон сумын төвд хатуу хучилттай авто зам тавих гэнэ. Сайханы хөтөл гэх мэт хэд хэдэн байгалийн үзэсгэлэнт газар руу авто зам тавихаар төсөлд тусгажээ. Манай улсын хамгийн ачаалалтай Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам там болсон байхад сумын төвд хатуу хучилттай зам тавиад эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ. Өмнөд Солонгосын удирдлагчид иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байх үед Сөүл-Бусаныг холбосон хурдны замыг "халаасаа сэгсэрч” байж барьсан түүх бий. Тэр зам улсынх нь хөгжлийг хурдасгахад ихээхэн өгөөжтэй байсныг судлаачид тогтоосон.

Эдийн засагтаа өгөөжтэй хөрөнгө оруулалтыг эхлээд хийх талаар манай улстөрчид боддог болов уу. Хатуухан хэлэхэд, тэд зөвхөн зөөлөн сэнтийгээ хадгалж үлдэхийн төлөө үхэн хатан зүтгэдэг бололтой. Төсвийн төсөлд төр захиргааны оффисын барилга олныг барихаар тусгасан байна лээ. Улсын эдийн засаг өр төлбөрөө дааж ядаж байхад бүсээ чангалаад оффисын барилга барихаа түр хүлээж болохгүй гэж үү. Завхан аймгийн 14 суманд спортын талбай барина, Архангайд залуусын цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэх мэт цамаан хөрөнгө оруулалт Төсвийн тухай хуульд тусгасан нь харагдсан.

Төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа гэж зүйл Монголд байдаггүй. Манайх эхлээд аль салбарынхаа нөхцөлийг сайжруулахаа ч тодорхойлж чадаагүй улс. Ийм цаг үед намдаа илүү нөлөөтэй, УИХ-ын арга зальтай гишүүн л тойрог руугаа шалгуур шүүлтүүргүйгээр хөрөнгө оруулалт татаж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тойрогтоо 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн төсөлд тусгасныг шинжээчид тооцоолон гаргаж иржээ. Буруу жишгийн манлайд Сангийн сайд нь явж байгаа нь юуг илтгэнэ вэ. Ирэх жилийн төсвийн төсөлд УИХ-ын гишүүн бүр тойрогтоо ямар нэг бүтээн байгуулалт хийх төсөл "шургуулж” чадсан бололтой. Тэд төсвийн төслийг хэлэлцэх аядаад дуу нэгтэй баталчих биз. Ийм л замаар 2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн найрын ширээний шүүс болжээ.

Монголчууд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж ярьдаг. Орлого олж байж зарлага гаргах учиртай. Энэ жил төсвийн орлого 9.5 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон гол шалтгаан нь уул уурхайн орлого юм. Сангийн яамныхан уул уурхайн салбарын орлого 1.3 их наяд төгрөгөөр өсөж, гурван их наядад хүрнэ гэж тооцож буй. Хэрэв тэдний төсөөлсөнд хүрэхгүй бол төсвийн алдагдал нэмэгдэнэ. Орлого нь хүрэхгүй бол төсөвтөө тодотгол хийх нь гарцаагүй. Ийм тохиолдолд төсвийн хөрөнгө оруулалтаас хамгийн түрүүнд танадаг уламжлалтай. Нэгэнт улайрсан эрх баригчид өр тавиад ч болтугай эхлүүлсэн төслүүдээ дуусгана гэж дайрах ч юм болов уу, бүү мэд. Таахад дэндүү эрт юм. Юутай ч найр хавтгайрчээ.

Өнөөдөр сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex