Төсвийн тодотгол нэн даруй хийхгүй бол төрийн албан хаагчид хэцүүдлээ

0

Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1.2 их наядад хүрч, эдийн засаг бүр хэвтрийн болж хэцүүдлээ.

Өнөөдөр төрийн албан хаагч нар цалингаа авч чадахгүй, хүүхдийн 20 мянга улсын дансанд мөнгө байхгүй санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар тасарсан байгаа юм. Үнэндээ цалин тавьж чадахгүй хүндрэл үүсчихээд байхад өр зээл, төсвийн алдагдал талийж өглөө. Хүүхдийн мөнгөнд 140 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч дээр нь нэмээд 100 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийхгүй бол энэ байдлаараа байдал удаан үргэлжилбэл асуудал бүр л хүндэрнэ гэдгийг улстөрчид хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Одоо бидэнд улстөр хийх цаг бишээ, одоо ажлаа хийе. Төсвийн алдагдлын хувьд нөхцөл байдал хүндэрлээ. Гэхдээ хамгийн гол нь бидэнд бодит байдал чухал байна. Эдийн засаг яг хаанаа хүндэрчихээд байгааг нарийн олж тогтоох, түүний дараа ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Эхний ээлжинд зөв ойлголтыг өгөх ёстой” гэж ярьжээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотгол хийх 14 хоногийн хугацаа хүсчээ. Тиймээс ойрын хугацаанд буюу энэ наймдугаар сардаа амжиж төсвийн тодотгол хийхгүй бол төрийн алба хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Эс бөгөөс ирэх сардаа амжихгүй бол УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээс нааш боломжгүй болох ажээ.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex