20.000-ыг олгоход төсөв тодотгох шаардлагатай юу?

1

УИХ Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр хүүхэд бүрт алагчлалгүй сар тутамд 20 мянган төгрөг олгоно. Гэхдээ хэдий хэмжээний нэмэлт санхүүжилт шаардах вэ гэдэг тодорхойгүй байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 40 тэрбум төгрөг шаардлагатай тухай мэдээлсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг 110 тэрбум төгрөг нэмж шаардана гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд нэмэлт зардалтай холбоотой тоо тавигдаагүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр 2015 оны арванхоёрдугаар сард 1 сая 22 мянган хүүхэд 20 мянган төгрөг авчээ.

Нөгөө талаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоход зөвхөн Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрх зүйн зохицуулалт бий болохгүй давхар 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэх шаардлагатай тухай хөндөгдсөн ч үүнийг үгүйсгэх гишүүд байна. Энэ асуудлаар "VS” буландаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын байр суурийг онцоллоо.

 


Ч.Улаан            

Хүүхдийн мөнгө хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалт. Хүн амын өсөлтийг дэмжиж байгаа урамшуулал юм. Халамж бол зорилтот бүлэгтээ чиглэх ёстой. Яамныхан, Засгийн газар хатуу хандаад байна, анхаараарай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд халамжаас олгодог багахан мөнгө байдаг. Тэргэнцэртэй хүүхдээ сургуульд оруулчихаар нийгэмшсэн байна гээд хасдаг юм байна. Тэгэхээр сургуульд явж болдоггүй. Зорилтот бүлэгт чиглэж байгаа бодлого уян хатан байх ёстой. Бүх хүүхэддээ мөнгө өгнө гээд хавтгайруулж байна, энэний цаана салбарын сонирхол байна, Сангийн яам анхаараарай. Төлөвлөсөн мөнгөнөөс зарагдаагүй үлдсэн хэсэг нь тухайн салбарын хөрөнгө оруулалт болж хувирдаг. Тийм учраас ахиухан төлөвлөөд хөрөнгө оруулалттай болохыг сонирхож байх шиг байна. Сангийн яам энийг анхаарч хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Төслийн үзэл баримтлалд бичсэнээр ямар ч хуульд өөрчлөлт орохгүй гэсэн байна, Сангийн сайд "Байгаа хөрөнгөндөө багтааж хүүхдийн мөнгийг шийднэ” гэсэн Д.Ганхуяг гишүүн төсвийн үзүүлэлтийг эвдэхгүй гэсэн. Тэгэхээр би ингэж бодож байна. Бүх хүүхэддээ батлагдсан мөнгөө хувааж өгөх юм байна. Нэг хүүхдэд оногдох мөнгөний хэмжээ буурна шүү. Хоёрдугаарт тогтоол батлагдангуут хэрэгжиж чадахгүй. Яагаад гэвэл хууль давдаг тогтоол байхгүй. Тэртэй тэргүй тодотгол хийсний дараа тогтоол хэрэгжинэ. Тэгэхээр 2016 оны төсвийн тодотголтой цуг цогцоор хэлэлцэж байж хуульд нийцнэ. Өөр арга байхгүй.   

 

                                                             Д.Ганхуяг  

Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг зорьж байгаа нь зөв. 2016 оны төсвийн хуулийг өргөн барих үед төсвийн орлого хангалтгүй байсан учраас зорилтот бүлэгт олгох шийдвэрийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ дэмжсэн. Энэ тогтоолыг баримтлахад одоохондоо 2016 оны төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Засгийн газрын саналаар 144 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгэхээр одоо хүүхдийн мөнгөө ялгаваргүй өгч явж байгаад  тодорхой хугацааны дараа буюу Төсвийн тухай хуульд заасны дагуу орлого, зарлага нь төсвийн тодотгол хийх нөхцөл нь бүрдээд ирэхээр хийж болно. Өөрөөр хэлбэл одоо ямар өөрчлөлт  орж байна гэхээр хүүхэддээ ялгаваргүй өгье, батлагдсан 144 тэрбум төгрөг байгаа, тэрнээс өгөөд явж байя, ингэх боломжтой. Хүүхдийн мөнгөний хэмжээ буурахгүй. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдал нэмэгдэх ёсгүй, 2016 оны төсвийн алдагдал 3.4 хувиар батлагдсан, тэр хүрээндээ байх ёстой. Хувийн хэвшилдээ ч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад амласан амлалт. Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн амаа өсгөх бодлого. Цалин тэтгэврээс бусад халамжийн бодлого гэдэг юм уу, тусламж гэх юм уу, хүүхдийг дэмжих бодлогоо боловсронгуй болгоод бусдыгаа хойш тавиад явах шаардлагатай. 

 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex