Айдастай байгаа ерөнхий сайд тусгай албадын “тулааныг шүүнэ”

566

Айдастай байгаа ерөнхий сайд тусгай албадын “тулааныг шүүнэ” Манай улсад төр бүх зүйлд оролцож, бүхнийг шийддэг хэв шинж амь бөхтэй суурьшжээ. Тийм тулдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээн нэгэнтээ уулга алдсан биз. Мэдээж сайн төр сайн хүнээс эхлэх нь дамжиггүй. Ухаалаг төрийг ч мөн ялгаагүй ухаалаг хүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Иймээс л УИХ- ын сонгуульд ялалт байгуулсан улстөрийн хүчнээс сайдын тамга атгасан "Дан хийгээд давхар дээлтнүүд”-ийг ухаантай хүмүүс гэж үзэх үндэслэлтэй болоод байгаа юм. Хамгийн ойрын жишээнээс үзэхэд Засгийн газрын тэргүүн хууль хүчний байгууллагуудыг хооронд нь хагаралдуулж, улмаар дундаас нь ашиг хувилбарыг тун сайхан "ухаалаг” тооцоолжээ.

Хэрэв Ардын нам, АТГ хоёр байгаагүй бол өнгөрсөн хугацаанд түүнээс илүү их ухаан зарцуулах байсан нь дамжиггүй. Үнэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээсэн нь санаандгүй хэлсэн үг биш юм. Үнэндээ түүний ирээдүйн их үйл хэрэгт сөрөг хүчин, АТГ хоёр саад болж байгаа нь гарцаагүй билээ. Хэрэв энэ хоёр байхгүй байсан бол өдийд Үндсэн хууль болон бусад дагалдах хууль тогтоомжуудыг Монгол Улс бүгдийг нь аль эрт оршуулчихсан байх байлаа. Харин азаар АТГ хэтэрхий цөөн боловч, үе үехэн "Танд Монгол Улсын хууль хамаатай шүү” гэж сануулдаг тулдаа өдийд бид хуультай амьдарч байгаа юм. Энэ байгууллагын "буян”- аар ичихээ мэдэхээ байгаад удаж байсан Ерөнхий сайд маань ойрын үед нэлээд сандарч байгаа. Түүнээс цагдаа, шүүхийн байгууллагад бид одоо найдаад огт нэмэргүй болсон.

Тэднийг үнэндээ АН-ын олон фракци аль эрт хуваагаад авчихсан. Цөөн үгээр хэлбэл, хууль зүйн салбарт хийсэн Х.Тэмүүжин сайдын хамгийн том шинэчлэл энэ юм. Уг нь аль нам, эвсэл төрийн эрхэнд гарахаас үл хамаарч тагнуул, цагдаа, шүүх, цэрэг, хуулийн байгууллагууд хараат бус ажиллах ёстой. Харин хэдий чинээ хараат байна, төдий чинээгээр халаасанд нь багтдаг зүй тогтолтой. Энэ л жамаар сүүлийн хоёр жил манай хуулийн байгууллагууд мөн ч олон иргэнийг алагчилж үзсэн дээ. АТГ-ын хувьд уг нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрт албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдэг үндэслэлээр Төв аймгийн Урьдчлан хорих төвд цагдан хорьсон. Түүнээс биш буруутай гэдгийг нь нотлоод, "цааш” нь явуулчихаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, ноён Л.Гансүх буруу бол цагаадана гэсэн үг. Ийм байхад Ерөнхий сайд амь наана, там цаана болж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардлага явуулж, мөн Засгийн газрын нэрийг барьж мэдэгдэл гаргаж, "Хуулийн дагуу зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөхөөр Хууль зүйн сайдыг дагуулан хулгайгаар очсон нь хүн бүрт таатай биш байгаа. Харин гай болж, тэднийг Л.Гансүхтэй уулзаж байх хооронд ухаан муутай хэн нэг нь бичлэг хийгээд олон нийтийн сүлжээгээр цацчихав. Энэ байдлыг түүний мэдэлд байгаа ТЕГ "Улсын нууц задруулсан” гэж үзэж буй төдийгүй АТГ-ын албан хаагчдад хуриуцлага тооцохоор болоод байгаа. Мэдээж, ТЕГ-ын удирдлагууд эрхэм сайдад "өртэй” л дөө. Өнгөрсөн жил л гэхэд Б.Ариунсанг хууль зөрчин тус байгууллагын даргаар томилж, энэ албыг хашиж байсан Д.Гэрэлийг суудлаас нь хөөж буулгасан удаатай. Мөн тус байгууллагын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг ажлаас нь чөлөөлсөн.

Энэ шалтгаанаа "Ерөнхий сайдын захирамжаар ТЕГ-ын дэд даргыг ажлаас нь чөлөөлсөн. Би өөрөө тавьсан хүнээ сольсон. Өөр асуудал байхгүй” гэж тайлбарласан удаатай. Уг нь хуульдаа "Өөрөө хүсэлт гаргасан”, "Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон”, "Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон”, "Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” зэрэг шалтгаанаар л ажлаас нь чөлөөлж болдог байна. Тэр ч бүү хэл "Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно” гэсэн хуулийн заалт цагаан дээр хар үсгээр бичээстэй байдаг ажээ. Ийнхүү хууль зөрчөөд тус байгууллагын удирдлагуудыг сэлгэж чаддаг эрх мэдэлтэй тул түүнд ТЕГ тал засах нь аргаггүй гэсэн "бор шувуу” сүүлийн үед хаа сайгүй нисэх болжээ.

Тэр ч бүү хэл Л.Гансүхтэй уулзах гэж яаран сандран гүйсэн байдлаас нь ч олон хүн Ерөнхий сайдыг "Нүүрс” хөтөлбөрөөс ашиг олдог байж” гэсэн дүгнэлтэд хүрэв. Үнэндээ тэрбээр Ерөнхий сайдын сандал дээр сууж байх хугацаандаа амжаад удам судраараа төрийн мөнгийг хувийн зүйлдээ "ухаалаг” зарцуулах хүсэлтэй явдаг мэт байдал хуучин сэдэв болжээ. Ганцхан жишээ дурдахад АТГ шалгагдаж байгаа албан тушаалтай холбоотой гэмт хэргүүдийн эзэн бие нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод байгаа. Ямар сайндаа л Улаанбаатар хот даяараа утаагүй зуух хэрэглээд байхад хорт утаа нь улам нэмэгдээд байсан шалтгаан нь улсын маань Ерөнхий сайдын охинтой холбоотой болж таарсан даа.

Учир нь түүний охин А.Саранзаяа "Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс хумслаад сууж байсан байгаа юм даа. Ер нь л Ерөнхий сайдын гэр бүл, ойр орчмынхон монгол нүүрсний салбарыг эртнээс сонирхож, мэргэшсэн улсууд юм. Тухайлбал, түүний хүргэн Г.Дэнзэн Тавантолгойн нүүрсийг зөөхөөр хууль бусаар тендер авч, байсан бол түүний ахлах зөвлөх Л.Гансүх "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр "аав”-ынд бий. Тэгээд ч "Багануур”- ын нүүрсийг сонгосон нь түүний охинд "Цэвэр агаар” сангийн данс руу гараа дүрэх боломж олгосон ч байж мэдэхээр байгаа билээ.

Д.Ганбаатар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

566 сэтгэгдэл
:

Айдастай байгаа ерөнхий сайд тусгай албадын “тулааныг шүүнэ” » Tonshuul.mn
Mackage Men http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

Айдастай байгаа ерөнхий сайд тусгай албадын “тулааныг шүүнэ” » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex