Топ Г.Урнаагийн хиймэл төрх улам тодров уу...
Монголын загварын ертөнцөд тун чиг өндөр карьертай нэгэн бол топ Урнаа хэмээн алдаршсан Топ модель Г.Уранцэцэг юм. 14-хөн настайгаасаа загварын гараагаа эхэлсэн түүнийг ааш зангийн хувьд загварынхан дундаа хамгийн эвдрээгүй нь гэлцдэг. Харин нүүр царайнд нь асуудал байгааг хэн хүнгүй ярьж өөнтөглөж байсан цаг саяхан мэт. Тиймээс ч тэр мэс заслын аргаар гадаад төрхөө өөрчилсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Загварын ертөнцийн акул гэж хэлж болмоор бүсгүй маань саяхны нэг өдөр манай дуранд өртлөө. Түүнийг харсан зарим нэг нь хиймэл царай нь улам тодорч, илт мэдэгдэх болжээ хэмээн шивэр, авир хийх ажээ. Тэрээр энэ өдөр тэр хун цагаан даашинзаар гангаран ирсэн нь түүнийг ихэд тодотгож байсан юм. Бие хаа сайхныг хэлэх үү олны дундаас аргагүй л содон харагдаж байлаа.