Зүрхний өвчтэй 47 монгол хүүхдийг үнэгүй эмчилнэ
Зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхэд БНХАУ-д үнэгүй эмчилгээ хийлгэхээр боллоо гэж тус улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдлээ.
Энэхүү үнэгүй эмчилгээг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хийж байгаа гэдгийг мэдэгдэлд мөн дурджээ.
Бээжин хотын "Anzhen” эмнэлэг болон Өвөр Монголын Ардын эмнэлгийн эмч нар Улаанбаатар хотод ирж, зүрхний төрөлхийн өвчтэй 1-14 насны хүүхдүүдэд шинжилгээ хийж, 47 хүүхдийг ирэх сард БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулахаар болжээ.
Эдгээр хүүхдийн 20 нь Өвөр Монголын Ардын эмнэлэгт мэс засал хийлгэх ажээ.
Өнгөрсөн онд 53 монгол хүүхэд Хятадад ийм мэс засал хийлгэсэн байна.