Үнэ төлбөргүй мэс засал хийнэ
Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. Тодруулбал, тэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, мөн манай эмч нарт сургалт явуулах юмбайна.
Уг сургалт, мэс засал энэ сарын 17-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна.