Ц.Даваасүрэнгийн УРВАЛТ

0

Энэ хүнийг "10 хувийн” гэх нэг тийм барим тодотгол дагадаг. Яаманд ажиллаж байх үедээ тендерээс хувь авдаг байсан гэх хардлагаас үүдэлтэй л дээ. Яг таг нотолгоо байхгүй болохоор уг нь дурдаад байх шаардлагагүй юм.

Гэхдээ нэгэнтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр "Дөрөв тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэх зэргээр үг хэлсэн нь хэвлэлд гарч байлаа. Улстөрчийнхөө хувьд намаасаа гарч МАХН-д элссэн, бие дааж нэр дэвшсэн, эргээд МАН-д орсон намтар түүхтэй.

Мөн чамгүй хэдэн жил Оюутолгойн асуудлаар улс төр хийж яваа хүн. Сайд болсноосоо хойш өөрийнх нь сонгуульд ажилласан хүмүүсийг албан тушаалд томилуулсан, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг Сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр гаргаж өөрийнхөө туслахаар ажиллаж байсан эмэгтэйг захирлаар нь томилсон зэрэг хэл ам гарч байв. Мөн АТГ -аас мэдээлэл хийх үеэрээ Эрчим хүчний яамны удирдлагуудтай холбоотой мэдээлэл хийсэн гээд яриад байвал их юм бий.

Ямартаа ч Эрчим хүчний сайд болсноосоо хойш Ц.Даваасүрэнгийн хамгийн анхлан олон нийтэд сенсаац тарьсан мэдэгдэл нь Оюутолгой компанитай холбоотой байв. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Төрийн ордонд "2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.-т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани дөрвөн жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан.

Үүнд, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм. Гэвч тухайн үеийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14 нд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах" гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэвч тэгээгүй.

Ингэснээр Оюутолгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам доллар зарцуулж байсан. Тийм учраас Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналыг Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн” гэж байлаа. Энэ явдлаас хойш түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь шүүгээд үзвэл Оюутолгой компани гэрээний үүргээ биелүүлж Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станц барих ёстой гэсэн үгс зурайна.

Оюутолгойг чиглэсэн түүний энэ алхам УИХ-аас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэг гаргах хүртэл өргөссөн юм. Дээр нь "Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын лобби бүлэг” ч мэндлэв. Ийнхүү дээр дооргүй хэлэлцээний ширээнд сууснаас хойш зарим бодитой үр дүн ч гарч байгаа. Тухайлбал, энэ сарын 10-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газар Оюутолгой төслийн толгой компани болох Рио Тинто групптэй таван үндсэн зарчим тохирч санамж бичиг зурахаар болсон талаар мэдээлэл хийж байв.

Тэр үеэрээ "Яриа хэлэлцээний явцад Оюутолгой компани усны нөөц, техник эдийн засгийн судалгаагаа Оюутолгой дээр хийчихсэн учраас тэнд цахилгаан станц барья гэдэг саналыг тавьж байсан. Засгийн газар бол цахилгаан станцыг Тавантолгой дээр барья гэсэн саналтай байсан. Эцсийн дүндээ Тавантолгой дээр цахилгаан станц барихаар зарчмын хувьд тохиролцож байна.

Цаашдаа далд уурхай, өргөтгөлтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Одоо бол жилд 120-150 сая ам.доллар гэж яригддаг. Энэ хэрэглээ Монголд үлдэнэ гэсэн үг” хэмээж байв.

Засгийн газар ийм тохиролцоо хийсэн гэдгээ зарласан байтал Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн үзэл бодол одоо огцом эргэж Оюутолгой компанийг цахилгаан станц барих шаардлагагүй гэж хэлсэн тухай мэдээлэл "чих дэлсэж” байна. Түүний уржигдар хийсэн мэдээллээс харахад энэ нь үнэн бололтой. Тэрбээр "Эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина.

Тухайлбал, ТЭЦ-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 мВт-аар өргөтгөж, 75 мВт-ааар хүчин чадлыг нэмнэ. ТЭЦ-4ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 мВт-аар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно. Энэ станцууд баригдсанаар Монгол Улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана.

Станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 мВт-н эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Өнөө жил 300 кВт-ын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байгаа. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 мВт-ын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ” гэсэн юм.

Улаанбаатар хот нийтээрээ тоггүй болж, орон сууцны айлууд ундны ус битгий хэл хаана биеэ хөнгөлөхөө мэдэхээ байсан нь сарын өмнөх явдал. Дахиад тийм явдал өвлийн улиралд давтагдвал бүр аймшигтай үр дагавартай гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа. Ер нь тэгээд гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглээд эхэлбэл цахилгаан станцууд дийлэхгүй гэдгийг судлаачид ярьдаг. Нөхцөл байдал ийм байхад Эрчим хүчний сайд ирэх жилийн дотор Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой гэсэн үлгэр яриад сууж байна. Энэ бол энгийнээр хэлбэл Тавантолгойн цахилгаан станцыг барих төслийг зогсооно гэсэн үг.

Улаанбаатарынхаа асуудлыг шийдээгүй байж ийм үг хэлж байгааг нь ч олон хүн гайхаж, хардаж байгаа юм. Тэгэхээс ч аргагүй. Хэрэв Оюутолгой компани Тавантолгойг түшиглэж цахилгаан станц барихгүй бол жилдээ 160 сая ам.доллараар хэмжигдэх эрчим хүчийг БНХАУ-аас экспортолсоор байх нь хэний ч өмнө илхэн байгаа болохоор шүү дээ.

Тиймээс түүний үйлдэл Монгол Улсад гэхээсээ Хятадад ашигтай мэт харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө Засгийн газрын үйл хэрэг байтугай өөрийнхөө үзэл бодлоос ч урваж болдог тод жишээг Эрчим хүчний сайд энэ үйлдлээрээ харуулж байгаа юм биш үү.

Ц.Пүрэв
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex