Б.Ишбалжир: Сарлагийн хөөвөр гэдэг энэ сайхан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгохын төлөө зүтгэнэ

0

Б.Ишбалжир: Сарлагийн хөөвөр гэдэг энэ сайхан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгохын төлөө зүтгэнэ

"Бодиос брэнд”-ийн Гадаад харилцааны менежер Б.Ишбалжиртай ярилцлаа.

Танай компани хэзээнээс энэ ажлыг хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье?

Манай компани анх 1991 онд байгуулагдсан. Анхны хувийн хэвшлийн компанийн нэг. Гэхдээ сарлагийн хөөврийн чиглэлээр 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор танайх хэдэн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа вэ?

Одоогоор манай компани 110 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Саяхан 6 хүн ажилд орсон.

Иргэд албан байгууллагаас хэр их захилга ирж байна даа?

Манайх нийт 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний ихэнх нь буюу 80-85 хувь нь гадагшаа экспортонд гардаг. Үлдсэнийг нь дотооддоо худалдан борлуулж байна.

Экспортонд гаргадаг гэлээ. Тэр талаараа илүү тодруулж яриач?

Сарлагийн хөөврийн бүтээгдэхүүн маань өөрөө их онцлог чанартай. Нэгдүгээрт сарлагийн хөөвөр маш дулаахан. Тэгээд бас органик бүтээгдэхүүн байдаг. Тэр утгаараа манай бүтээгдэхүүн оросын тэр дундаа сибирийн зах зээл дээр маш өндөр борлуулалттай байдаг. Тиймээс манай бүтээгдэхүүний дийлэнх хэсэг нь орос руу гардаг гэж хэлж болно. Тэд нарын зүгээс таашаагаад байгаа юм нь сарлагийн хөөврийн дулаахан чанар болон биед эвтэйхэн, эдэлгээ даах чанар юм. Сарлагийн хөөвөр нь ноолуураа бодвол арай хямдавтар бөгөөд мөн чанар нь ноолуураас дутахааргүй учраас хэрэглэгчдэд илүү таалагддаг. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд бид баруун Европ болон Хойд америк руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох зорилго тавин ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 12 –р сард бид бүтэн нэг сарын турш Бельгийн нийслэл Брюссель хотод шинэ жилийн баярын үеэр үзэсгэлэн худалдаанд оролцож тэнд бараа бүтээгдэхүүнээ амжилттай сурталчиллаа. Үзэсгэлэн худалдааны үеэр тэндхийн худалдан авагчид сэтгэгдэл маш өндөр байсан гэдгийг хэлэхийг хүсч байна.

 Танай бүтээгдэхүүний загвар дизайныг хэн гаргадаг вэ?

Манайх өөрийн үндсэн хоёр загвар зохион бүтээгчтэй. Ихэвчлэн тэр хоёр загвар зохион бүтээгч маань бүтээгдэхүүнийхээ загварыг гаргадаг. Мөн гадны хэрэглэгчдээс захиалга хүсэлт их ирдэг учраас тэдний захиалгаар бүтээгдэхүүнээ хийхийг зорьж байна. Бас манай загвар зохион бүтээгчид гадагшаа явж туршлага судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

Бүтээгдэхүүнээ хэд хоногийн дотор хийж дуусгадаг вэ?

Бүтээгдэхүүн бол мэдээж ямар бүтээгдэхүүн бэ гэдгээс их шалтгаална. Хамгийн эхнээс нь яривал түүхий эдийн худалдан авалтаас эхэлдэг . Сарлагийг 5 сарын дунд үеэс эхэлж самнадаг. Тэгэхээр сарлагаа самнах үйл ажиллагаанаас эхэлдэг гэсэн үг. Тэгээд тэр самнасан хөөврөө бид худалдаж авна. Үүний дараа анхан шатны ангилан ялгалтыг хийдэг. Тэрний дараа угаах болон самнах, ээрэх, сүлжих гэх мэт процессудыг хийж гүйцэтгэсний дараа бүтээгдэхүүнээ хийж эхэлдэг. Гэхдээ энэ бүх ажиллагаанууд дотроо мөн олон шат дамжлагатай байдаг.

Та өөрөө ямар мэргэжлийн хүн бэ? Яагаад энэ салбар луу орох болов?

Би өөрөө аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтэй хүн. Манай ерөнхий захирал авто механикч мэргэжилтэй хүн байдаг. Яагаад энэ салбар руу орох болсон бэ гэхээр манай ерөнхий захирал болон бид анхнаасаа аялал жуулчлалын салбарт хамтарч ажилладаг хүмүүс байсан учраас энэ бизнесийг хийхэд давуу тал болсон. Тэр утгаараа бид анхнаасаа гадаадын зах зээл дээр бараа бүтээгдэхүүн экспортлох чиглэлийг барьж ажиллах бодлогыг барьсан юм Миний хувьд компаний гадаад худалдааг хариуцан ажиллдаг.

Бизнесээ анх эхлүүлсэн талаараа ярьж өгнө үү?

Анх манайх 16 -хан хүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тэр 16 хүн маань жижигхэн умгар байранд тэмээний хөөврөөр утас үйлдвэрлэн гадагшаа гаргах ажлыг хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед Монгол тэмээний утсыг Оросын худалдан авагчид маш их таашаан хүлээн авч байсан юм. Харамсалтай нь тэр үед бидэнтэй зэрэгцээд хуурамч бүтээгдэхүүн гарч ирсэн нь бидэнд хүнд цохилт болсон. Хятадаас гарал үүсэл нь тодорхойгүй, жинхэнэ тэмээний ноос биш хуурамч бүтээгдэхүүн орж ирж манай бүтээгдэхүүний нэр хүнд маш их унасан. Үүний дараа бид хоорондоо ярилцаад сарлагийн хөөврөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр сэтгэл шулуудсан юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд сарлагийн хөөврийг өмнө нь монголчууд тийм ч их ашигладаггүй ихэвчлэн хаячихдаг байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Харин сарлагийн хөөврийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш сарлагийн хөөвөр гэдэг зүйл маань өөрөө тодорхой хэмжээний үнэлгээтэй болсон. Ба малчид ч гэсэн үүнээс хувь хүртэх боломж нь нээгдсэн. Тэр цагаас хойш бид сарлагийн хөөврийг зөвхөн Монголд биш дэлхийд гаргаж таниулах зорилгыг тавьсан.

Танай компани байнгын үйлчлүүлэгч хэр олонтой болж байна вэ?

Одоо манай борлуултын дийлэнх хувийг байнгын үйлчлүүлэгчид маань бүрдүүлж байна. Энэ нь ОХУ-ын худалдан авагчид гэсэн үг юм. Сүүлийн үед бид зүүн Европын тухайлбал Украины зах зээлд нэвтрэхээр зорьж ажиллаж байна. Манай үйлдвэрлэсэн сарлагийн хөөвөр маань зах зээл дээр борлогдохдоо эцсийн худалдан авагчдын хэрэглээ таашаалд бүрэн нийцээд тэд нар маань дахин худалдан авах хүсэлтэй байдаг учраас манай бүтээгдэхүүнийг борлуулж байгаа хүмүүстээ их давуу талтай болж байна. Тийм учраас манай компанитай анхнаасаа хамтран ажиллаж эхэлсэн байгууллага хүмүүс цаашид байнга хамтран ажиллах дур сонирхолтой болсон байгаа.

Бизнес хийхэд мэдээж хөрөнгө санхүүгийн бэрхшээл гардаг. Танай компани төр засгаас олгож байгаа хөнгөлттэй зээлд хамрагдаж чадаж байна уу?

Манайх харьцангуй сайн хамрагдаж байгаа. Эхэндээ тухайн тавигдаж байгаа шаардлагаууд болон бусад зүйлсийг биелүүлхэд мэдээж амаргүй байсан. Гэхдээ нэгэнт тэр шаардлагыг нь биелүүлээд тэр зээлд нь хамрагдаад буцаан төлөлтийг нь цаг тухайд нь хийгээд зээлийн хөрөнгөөр нь үр дүнтэй ажил хийж, зөвхөн компанийн хэмжээнд хязгаарладахгүй Монгол улсын эдийн засгийн экспортонд нөлөөлхүйц хэмжээний үйл ажиллагаа явуулж чадаж байгаа гэдэгтэй бид итгэлтэй байдаг. Тийм ч учраас Монгол улсын засгийн газраас болон бусад байгуулалгуудаас олгож байгаа зээлийг бүрэн хамрагдаж чадаж байгаа. Мэдээж өнөөдөр бизнес эрэхлэж байгаа хэнд ч гэсэн зээл зайлшгүй шаардлагатай байдаг нь ойлгомжтой юм. Мөн сүүлийн үед засгийн газраас хэрэгжүүлж байгаа ноолуур хөтөлбөрийг бид ихэд таашаан хүлээн авч үүнд их баяртай байгаа.

Танайх түүхий эдээ хаанаас яаж худалдаж авч байна вэ?

Манай бүтээгдэхүүний гол түүхий эд нь мэдэж сарлагийн хөөвөр байдаг. Сарлаг гол төлөв хангайн нуруугаа дагаад өндөр уулын бүсэд байдаг амьтан. Тэгэхээр сарлатай бүс нутагт бид түшиглэж таарна. Эдгээр нь Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн зүүн хэсэг, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөлийн зарим сумд юм. Ингэж бэлтгэж авахдаа бид малчдаас хоршоодоор нь дамжуулж авдаг. Хоршоодоор нь дамжуулж авахаар малчид маань нэгдсэн системд ороод ченжэд түүхий эдээ өгөлгүйгээр шууд бидэнд өгөх боломжтой болдог юм. Энэ нь малчид болон үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд аль алинд нь маш ашигтай тусдаг.

  Тоног төрөөмжөө хаанаас оруулж ирсэн бэ?

Манайх самнах болон сүлжих гэсэн хоёр үйлдвэртэй. Самнах үйлдвэрийн тоног төхөөрөмж бол японы самнах машинууд байдаг. Дээр нь бас урд хөршийн машинууд байгаа. Сүлжих машин нь бүрэн компьютержсэн Шимасеки гэдэг машин байдаг. Манайх хамгийн сүүлд 7 шинэ машин оруулж ирсэн. Тэр машинууд нь тус бүр нь 50-60 мянган ам долларын үнэтэй машин.

Бүтээгдэхүүний үнэ ханш ямар үнэтэй байгаа вэ?

Манай сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдхүүний үнэ ханш ноолууран бүтээгдэхүүнээс хамаагүй хямд үнэтэй. Тодруулж хэлбэл ноолууран цамцнаас 20-30 хувь хямдхан байдаг гэж хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд сүүлийн үед бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бас л дуурайн хуурамчаар үйлдвэрлээд эхэлсэн байна. Тэр нь бас л урд хөршөөс орж ирсэн байсан. Мэдээж хуурамч бүтээгдэхүүн учраас маш хямдхан байдаг. Тэгэхээр хүмүүс мэдээж гол төлөв хямд үнэтэйг нь сонгож авах нь ойлгомжтой. Тэр үүднээс энэ нь үйлдвэрлэгч бидэнд маш хүнд цохилт болж байна. Тэгээд зогсохгүй Монгол улсын эдийн засагт ч асар их хор хохиролтой. Тийм болохоор бидний хүсч буй зүйл бол энэ тал дээр хяналт шалгалтыг сайн хийж өгвөл баярлах байна.

Сүүлийн үед манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа. Тэр үүднээсээ танай бизнесийн орчинд яаж нөлөөлж байна вэ?

Харьцангуй манай компани ихэнх бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлодог учраас энэ тал дээр арай гайгүй байгаа гэж хэлж болно. Гэхдээ Оросын эдийн засаг нэг хэсэг хямралтай байх үед бидэнд их хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ тэр үе одоо өнгөрсөн учраас бид үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжтой болсон. Одоо манай компаний борлуулалт харьцангуй нэмэгдэж байгаа. Сүүлийн үед манай компаний цэвэр ашиг жил тутам 20-иос дээш хувийн өсөлттэй гарсан. Тиймээс одоогоор ямар нэгэн хямралд өртөөгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Татварын орчны талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

Бизнес явуулж л байгаа бол мэдээж татвар төлөх ёстой. Төр оршиж байгаа бол татвар оршдог гэсэн үг байдаг. Тэр үүднээс манай компани татвараа цаг хугацаанд нь байнга төлөөд явдаг. Манай компанийн хувд шилдэг татвар төлөгч болж "таварын хөх дэвтэрт” бичигдсэн. Мөн бид ажилчин албан хаагчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаардаг. Манайх ажилчдаа жил бүр нэг удаа заавал эмчийн үзлэгээр оруулдаг. Бас өдрийн хоол болон унааны мөнгийг нь өгдөг. Ажиллах орчныг нь байнга сайжруулж байна.

Танай компани үндэсний шилдэг үйлдвэрлэгчээр тодорсон билүү?

Тэгсэн. Манай компани үндэсний шилдэг үйлдвэрлэгчээр тодорч гэрчилгээ авч байсан. Мөн 2014 онд Голландын засгийн газраас олгодог том шагналыг Монгол улсаас анх удаа авсан гэдгийг хэлэхэд таатай байна.

Сүүлчийн асуулт танайх ирээдүйдээ ямар зорилго тавьж ажиллах вэ?

Сарлагийн хөөвөр гэдэг Монгол үндэсний энэ сайхан бүтээгдэхүүнийг брэнд болгож дэлхийд таниулах зорилгоо бүрэн хэрэгжүүлнэ. Үүнийхээ төлөө бид маш идэвхитэй ажиллана гэж хэлэх байна даа.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Ж.Батдорж

BOLOD.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex