Өрөм, шар тостой хэвийн боов бол Суман гүнийх
-Удахгүй Монгол түмний маань хүсэн хүлээсэн сар шинийн баяр болох гэж байна. Хэвийн боов үйлдвэрлэж худалдаанд гаргадаг аж ахуйн нэгжүүд урамшуулал зарлаж, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад эхэллээ. Танай "Суман гүн” трейдийн хамт олон сар шинийн баярыг угтаж, худалдан авагчдадаа ямар урамшууллыг амлаж байна вэ?
-Жил бүр л манай компани уламжлалт ёсоороо 15, 21, 25 ширхгийн тавгийн боовондоо еэвэн дагалдуулж байна. Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой. Тухайлбал, "Монгол гүрмэл” гэж ярьдаг хэвийн боовыг худалдаанд гаргаж байна. Түүнчлэн зүсэлттэй болон "Өлзий” хэвийн боовоо худалдаалж эхэлсэн. Дээр нь гавьжийн дугуй, самар зэргээс гадна еэвэнгээ лаазанд савлаж өгч байна.
-Еэвэнгээ лаазанд савлаж өгч байгаа гэхээр сонин сонсогдож байна л даа. Лаазанд савлах нь ямар ач холбогдол, давуу талтай юм бэ?
-Монголдоо манай компани л анх удаа еэвэнгээ лаазанд хийж худалдаанд гаргаж байна. Лаазанд савлах нь олон ач холбогдолтой л доо. Жишээлбэл, еэвэнгийн хугацааг сайн хадгалдаг, дээр нь хугарч гэмтэх болон хэлбэр алдагдуулдаггүй давуу талтай.
-Миний санаж байгаагаар танай "Суман гүн” трейд анх "Гавьжийн дугуй” бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байсан. Энэ мэтчилэн олон шинэ санаа, бүтээгдэхүүний анхдагч болж байв уу?
-Тийм ээ, манай компани олон зүйлийн анхдагч нь. Манай компанийн технологич, зөвлөхөөр ээж маань ажилладаг. Өөрөөр хэлбэл, хэвийн боовны найрлага, жорыг бэлтгэдэг. Өрөмтэй багсарч хэвийн боовоо гаргадаг. Манай компанийг үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Дашхүү хэвийн боовны жороо ааваасаа уламжилж авсан. Түүний дагуу хэвийн боовоо үйлдвэрлэдэг.
-Тэгэхээр уламжилж ирсэн жороор хэвийн боовоо үйлдвэрлэдэг байх нь ээ?
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Манайхыг дагаад бусад үйлдвэр хүртэл хэвийн боов өрөмтэй үйлдвэрлэж байгаа. Гэтэл энэ бүгд манай "Суман гүн” трейдээс л үүдэлтэй, санаа авсан гэж хэлж болох юм.
-Тэгвэл өрөмтэй хэвийн боов худалдаж авах ямар ач тустай юм бэ?
-Хадгалалт удаан даадаг, амт сайн, аманд ороод бутардаг. Удаан хугацаанд хатаадаггүйгээрээ л давуу талтай. Гэтэл масло, шар тостой хэвийн боов дорхноо хатчихдаг шүү дээ. Хэрэглэгчид ч гэсэн мэдэх байх. Зарим хэвийн боовыг цагаан сарын дараа алхаар цохиж хагалах нь холгүй иддэг. Харин манай компанийн үйлдвэрлэсэн хэвийн боовонд тийм бэрхшээл байхгүй.
-Найрлагадаа цагаан өрөм агуулдаг болохоор уу?
-Тийм. Энэ мэтчилэн анхны гэсэн олон зүйлийг гаргаж ирсэн. Хэвийн боовны өнгийг тодорхойлдог гэхэд болно. Үүнийгээ ч гэрчлэх үүднээс салбар яамнаасаа хоёр жил дараалан шилдэг брэнд бүтээгдэхүүнтэй аж ахуйн нэгжээр тодорч байсан.
-Танай үйлдвэрлэсэн хэвийн боовыг хилийн чанадад байгаа монголчууд хүртэл захиалах болсон гэж сонслоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол туургатнууд маань их сонирхож байна. Зөвхөн манайхаас захиалж авч байна. Өвөрмонгол болон Буриад улс руу мэр сэр авч эхэлдэг болж байна. Зэх зээл өргөжиж байна гэх үү дээ. Үүгээрээ бид Монгол ахуй, Монгол ёс заншлаа бусдад түгээж, өвлүүлж байгаагийн тод жишээ юм. Яах вэ, япончууд шиг цайгаа уламжлал гэж хадгалж үзээд түүнийгээ хамгийн сайн, чанартай цай гэж нэрлээд түүгээрээ бизнес хийдэг бол манайх ч гэсэн хэвийн боовоороо ийм бизнес хийх бүрэн боломжтой.
-Иргэд тавгийн идээ дээрээ еэвэн тавих, тавихгүй гэх асуудлыг ярьдаг болжээ. Тэр ч битгий хэл, сар шинийн баяраар таваг засах шаардлагагүй, Хятадын уламжлал мэтээр хандах ч хүн байна. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Хэт туйлширч болохгүй л дээ. Яах вэ, еэвэнгээ тавгийн идээ дээрээ тавих эсэх нь тухайн өрхийн асуудал. Түүнээс биш энэ нь Хятад, тэр нь Монголынх гэж ярих хэрэггүй л дээ.
-Хэвийн боовны хэмжээ залуу гэр бүлд томдоод байдаг талтай. Харин танайх тэдэнд тааруулж хэвийн боов үйлдвэрлэдэг байх аа?
-Залуу гэр бүлд зорилж хэвийн боовоо дунд зэргийн хэмжээтэй үйлдвэрлэдэг. Нэг их том зай эзлэхгүй, жижигхэн хэмжээтэй харагдахаар үйлдвэрлэсэн.
-Бурханы өмнө тавьдаг жижиг хэвийн боовоос арай том гэсэн үг үү?
-Тийм. Олон жил болж байна. Гэхдээ үүнийг тусдаа захиалж авдаг хүмүүс бий. Их олон болчихлоо. Залуу гэр бүл ихэвчлэн худалдаж авч байна.
-Түүхий эдээ хаанаас худалдаж авч байна вэ?
-Дотоодын гурил үйлдвэрлэгчдээсээ худалдаж авдаг. Манай гурил үйлдвэрлэгчид өмнөх жилээ бодоход чанартай гурил үйлдвэрлэдэг болсон. Бүр бидэнд зориулж гурил гаргаж өгч байна. Харин өрөм, шар тосоо баруун аймгуудаас худалдан авч, нийлүүлдэг.
-Энэ жил эдийн засаг хүнд, иргэдийн худалдан авах чадвар муу байна шүү дээ. Танай компанийн хувьд нэг ширхэг хэвийн боовыг хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?
-Түүхий эд бүтээгдэхүүний үнэ буухгүй байна. Үүнээс болж хэвийн боовныхоо үнийг огцом буулгасангүй. Манайх яах аргагүй чанартаа анхаардаг. Мэдээж чанар дагаж үнэ байдаг. Гэхдээ хэвийн боовныхоо үнийг 2300 байсныг 2100 төгрөг болгосон. Дээр нь урамшуулал олгож байгаа.
-Сүүлийн үед бүх төрлийн гурилан бүтээгдэхүүнд транс тосыг хэрэглэж байна, энэхүү тос нь хорт хавдрыг бий болгохоос эхлүүлээд олон өвчний суурь болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлэх боллоо. Танайх бүтээгдэхүүндээ транс тосыг ашигладаг уу?