Оростой харилцаагаа сайжруулахад бэлэн байна гэж мэдэгджээ
Манай улс Оростой харилцаагаа сайжруулахад бэлэн байгаа хэдий ч үүний тулд Оросын эрх баригчид юуны түрүүнд авир байдлаа өөрчлөх хэрэгтэй гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлжээ.
"Орос улс олон улсын гэрээ хэлэлцээрүүд, аюулгүй байдалд сэв суулгаж буй дайралтаас татгалзаж оронд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүний хувиар бидэнд ноогдсон нийтлэг үүрэг хариуцлагыг хуваалцахын тулд бидэнтэй хамтран ажилласнаар тус улстай холбоотой бусад харилцаанд бид нээлттэй хэвээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Ингэж хэлэхдээ тэрбээр хоёр улсын харилцааны одоогийн түвшин Их Британийн хүсэл сонирхолд нийцэхгүй байгааг цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.