Ж.ЦЭСЭНГИЙН НӨХӨР ТЕНДЕРИЙН 1.2 ТЭРБУМЫГ “ИНГҮҮМЭЛ ИНВЕСТ ББСБ”-ААР УГААСАН УУ?
Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тэжээлийн тендерээр 1.2 тэрбум төгрөг өөрийн нөхөр Дунай овогтой Тэрбишийн "Дөлгөөн-Оргил” компанид авч өгсөн үү гэх мэдээлэл анхаарал татаж байгаа билээ. Энэ талаар Ж.Цэсэн ч өөрөө тайлбар өгсөн. Тэрээр "Манай нөхрийн "Дөлгөөн-Оргил” компани 2 тэрбумын тендерийн санал өгөөд 1.2 тэрбум төгрөг авч Баянхонгор руу тэжээл нийлүүлсэн. Энд би нөлөөлөөгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл үнэхээр энэ 1.2 тэрбум төгрөгөөр тэжээл авч, тэр нь Баянхонгор руу очсон гэх баталгаа байна уу. "Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн өөрийн твиттер хуудсаараа "Дөлгөөн-Оргил” ХХК Мал хамгаалах сангийн "Өвөл хаврыг өнөтэй давах” аянаас 1.2 тэрбум хүүгүй зээлээд нэг кг ч тэжээл оруулж ирүүлээгүй. Энэхүү зээлийг 100 хувь зориулалтын бус ашигласан гэсэн үг. Зээл төлөлт 8 сарын 1-ний байдлаар 0. Цааш нь явах уу, яах уу?” гэж жиргэжээ.
Түүний энэ хардлага үнэний ортой байх талтай. Бүр тэжээлийн тендерийн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан угаасан байх магадлал өндөр юм байна. Учир нь "Дөлгөөн-Оргил” компанийн гүйцэтгэх захирал Учралтбэйл /ургийн овог/ Дунай овогтой Тэрбиш нь хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай нь Санхүүгийн зохицуулах хороо болон Улсын бүртгэлтийн ерөнхий газрын цахим хуудас дахь мэдээллээр баталгаажиж байна. Дунай овогтой Тэрбиш нь өөрийн төрсөн ах Дунай овогтой Энэбиштэй хамтран "Ингүүмэл инвест ББСБ” ХХК-ийг эзэшдэг бөгөөд өөрөө Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг нь одоо ч Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаст байгаа юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа: "Дөлгөөн-Оргил” компанийн гүйцэтгэх захирал Дунай Тэрбиш
Санхүүгийн зохицуулах хорооны лавлагаа: "Ингүүмэл-инвест ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дунай Тэрбиш
Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа: "Ингүүмэл-инвест ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дунай Тэрбиш
Эх сурвалж: Tvmongolia.mn
Сэтгэгдэл байхгүй байна.