Санхүүгийн салбарт банкнаас өөр үйлчилгээ үлдэх үү?!

0

 

-Арилжааны банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, зах зээлийг бодлого, зохицуулалтаар ханган ажиллах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо ийм бодлого хэрэгжүүлж эхэлснийг эдийн засагчид эрс шүүмжилж байна. Эдийн засагчид төдийгүй төрийн бодлого тодорхойлогчид хүртэл гайхаж байх аж- 



Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн мягмарт гарагт нэгэн шийдвэр гаргаж, Банк бус санхүүгийн байгууллагыг /ББСБ/ шинээр байгуулахад дүрмийн сан нь 2.5 тэрбум төгрөг байхаар босго тогтоолоо. Уг шийдвэрээс өмнө ББСБ нь үйл ажиллагааны чиглэл, бүсээс хамаараад 100 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн дүрмийн сантай байх эрх зүйн зохицуулалт үйлчилж байв.
Монголын банк, санхүүгийн салбарын бараг 95 хувийг арилжааны банкууд бүрдүүлж, тэдгээрийн монополь байдал, зээлийн хатуу нөхцөл байдал нь бизнес эрхлэгчдээ дарамтад оруулж байна гэх шүүмжлэл өвсний түймэр шиг өндрөө авч буй энэ үед тус салбарын бусад оролцогчдыг бүр ч боомилох шийдвэр гаргасан хэрэг.
Тэр тусмаа арилжааны банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, зах зээлийг бодлого, зохицуулалтаар ханган ажиллах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо ийм бодлого хэрэгжүүлж эхэлснийг эдийн засагчид эрс шүүмжилж байна. Эдийн засагчид төдийгүй төрийн бодлого тодорхойлогчид хүртэл гайхаж байгааг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн сошиал хуудастаа хийсэн мэдэгдлээс харж болно. Тэрбээр уг шийдвэр нь цаг үеэ олоогүйг нэгдүгээрт онцлоод "Банкны зээлийн хүү өндөр, Төв банкны бодлогын хүү 15 хувь, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр, олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа ийм хүнд үед бид ажлын байраа хадгалах, шинээр бий болгох бүх боломжоо ашиглаж ажил олгогчдыг дэмжих естой. Банкны салбар нь санхүүгийн зах зээл дээр монополь байгаа үед бусад жижиг зээлийн бүх төрлийн институцийг төрөөс дэмжиж харилцагч нарт өөр сонголт хийх боломжийг олгох хэрэгтэй. Гэтэл энэ бол зөвхөн нэгэнт том дүрмийн сантай цөөхөн монополийг хамгаалсан шийдвэр болжээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрийн талаар Хэвлэлийн төлөөлөгч нь хэвлэлд тайлбар өгөхдөө чухам яагаад ийм арга хэмжээ шаардлагатай болсныг огт дурдаагүй байгаа нь анхаарал татмаар. Яагаад ийм шийдвэр гаргах болсон, чухам ямар үр дүн хүлээж байгаа талаарх үндэслэл нь тодорхойгүй. 
УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн харж буй өнцгөөс бол банкуудтай өрсөлдөх бусад жижиг зээлийн үйлчилгээг дээрх байдлаар чагтлах харин ч дэмжсэнээр өрсөлдөөн бий болгож, эцсийн дүндээ зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болох учиртай. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо өөрийн шийдвэрийг хамгаалахдаа гишүүний тооцоолж байгаагаас бүр эсрэг үр дагаврыг судалгаагаар тогтоосноо дурдсан байх юм. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны судалгаагаар бол ББСБ-уудын тоо олширсон хэдий ч үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдээгүй, зээлийн хүү буураагүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн судалгаагаар Банк бус санхүүгийн зах зээл дээрх зээл олголт ихээхэн саарсан төдийгүй энэ оны хоёрдугаар улирлын байдлаар зээлт олголт ердөө 13.7 хувиар өссөн нь 2015 оны мөн үеийнхээс 20.3 пунктээр буурсан үзүүлэлт аж. Дээр нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 31.9 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 72.9 хувиар өссөн зэрэг таагүй үзүүлэлт гарсан гэжээ. Эдгээр үзүүлэлтүүдийн учир шалтгаан нь чухам юу юм бэ гэдгийг ухаж тооцоололгүйгээр ББСБ-уудын зээл олголт өсөхгүй, нэмэгдэхгүй байгаа учраас цаашид тоог нь олшруулах шаардлагагүй гэж үзэж байгаа мэт логик харагдаж байна. Нэг үгээр бол арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахад нөлөөгүй гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрт хүрсэн гэж ойлгогдохоор байгаа юм. Зүй нь харин ч эсрэгээр тэдэнд тавих босгыг бууруулах замаар тоог нь олшруулах, тэдгээр нь өрсөлдөөний зарчмаар хүүгээ бууруулах нь эцсийн дүндээ арилжааны банкуудтай өрсөлдөх хүчин зүйл болох байлтай. Тэгж баймааж банк, санхүүгийн салбарын бүтэц солонгорох, хүн болгоны хүсээл байгаачлан арилжааны банкуудын монополийг аажмаар сөрөх нөхцөл бүрдэнэ. Банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих ёстой Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр магадгүй зөв байж болох ч үүнийхээ үндэслэлийг эхлээд тайлбарлах шаардлагатай байна. 
Эдийн засаг хямарсан энэ үед бараа, бүтээгдэхүүний борлуулалт муудаж, үүнийг дагаад үйлдвэрлэгч, бизнесмэнүүд үйлдвэрлэлээ сааруу­лах үзэгдэл ажиглагдаж буй. Үүнээс үүдээд зээлийн эрэлт буурч байгаа нь мөн л зүй ёсны үзэгдэл байх. Чухамдаа энэ үзэгдэл нь ББСБ-уудын зээл олголт буурах, чанаргүй зээл нэмэгдэхэд нөлөөлж байхыг үгүйсгэх боломжгүй. Тэдгээрийг эрсдлээс хамгаалах зорилгоор ББСБ-уудын өөрийн хөрөнгийн санг өндөрсгөх, ингэснээрээ тэдний тоог тодорхой түвшинд барих бодлого баримталж байж болох ч энэ нь ердөө л нэг арга зам. 
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн үзэж байгаагаар ББСБ бол зөвхөн эздийхээ хөрөнгөөр зээл олгодог, эрсдлийг зөвхөн эзэд л үүрнэ, өөрөөр хэлбэл банк шиг олон нийтээс хөрөнгө татаж тэдний өмнө санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Тэрбээр цааш тайлбарлахдаа "Дүрмийн санг ингэтэл нь өсгөж хөрөнгө оруулагчийн санхүүгийн хариуцлагыг нэмэх шаардлага яг энэ цаг үед огт байхгүй. 100 төгрөгтэй хүн түүгээрээ зээлээ олгож л байг л дээ, чи заавал 1000 төгрөгтэй болж байж зээл олго гээд байх юм. Эдийн засгийн хүндрэлтэй үед хөрөнгөө "1000" болгох боломж тун хязгаарлагдмал байгаа. Харин "итгэлцлийн үйлчилгээ" үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д иймэрхүү зохицуулалт хийж болно” гээд "Санхүүгийн зохицуулах хороо энэ шийдвэрээ эргэж харах нь зүйтэй!” хэмээсэн байна. 

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex