Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо

0

БСШУС-ын   сайдын тушаалаар байгуулагдсан Монгол Улсын боловсролын салбарын   мастер   төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд   БСШУС-ын сайдын ахлах зөвлөх, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн ахлагч С.Мөнхбат, Азийн хөгжлийн банкны "ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн багийн ахлагч, профессор Р.БандийБСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор Т.Ууганбаяр нар болон БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, албадын дарга нар, Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах үйл явц дахь хөгжлийн түнш байгууллагууд болох JICA, UNICEF, UNESCO, Дэлхийн банк, Японы хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

2018 оны хоёрдугаар сард Азийн хөгжлийн банк, БСШУСЯ болон Сангийн яам "Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУСЯ Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны багтай хамтран хэрэгжүүлж байна.

Шинэ мастер төлөвлөгөө боловсруулах асуудлаар оролцогч талуудын анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны зургадугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, холбогдох талуудын оролцоо, үүрэг, үйл ажиллагааны анхны төлөвлөгөөг танилцуулсан юм. Улмаар 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр БСШУС-ын сайдын А/371 тоот тушаалаар Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр болсон ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар Азийн хөгжлийн банкны "ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн үйл ажиллагааны явц, ажлын төлөвлөгөө, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүдийн удирдамжийг танилцуулав. Мөн өмнөх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт, гарсан үр дүн болон энэ удаагийн мастер төлөвлөгөөний бүтцийн урьдчилсан хувилбарын талаар танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.

Түүнчлэн Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран зохион байгуулах Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэргэжлийн ур чадвар олгох сургалтын агуулгад ажлын хэсгийн гишүүдээс санал авав.


Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд МУИС-иас хэрэгжүүлсэн "XXI зууны суралцагчийн цогц чадамж” судалгааны үр дүнтэй танилцаж, уг судалгааг мастер төлөвлөгөө боловсруулах явцад хэрхэн тусгах талаар санал солилцлоо.

Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд түүнээс хойш 2000-2005, 2006-2015 оны хооронд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн юм. Энэ удаагийн дөрөв дэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар боловсруулан ирэх 2019 оны зургадугаар сард төслийг бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамт хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

Боловсролын салбарын дөрөв дэх мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлэх юм. Уг мастер төлөвлөгөөнд, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн, ялангуяа малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зэрэг шинэ, дээд эрэмбийн асуудлуудыг санал болгон, холбогдох судалгаануудыг хийж байна.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн Монгол хүн бэлтгэх боломжуудыг эрэлхийлж, бодлого, стратеги, менежмент, зохион байгуулалт, сургуулийн байршил бүтэц, сургалтын агуулга, стандарт, багш нарын чадвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлд шинэлэг агуулгыг тусгах юм.

Дээд боловсролын салбарт их сургууль, дээд сургууль, коллежийн ялгааг илүү тодотгож, энэ дагуу тухайн боловсролын байгууллагын төвлөрөн суурьших байршлыг тодорхойлох зэрэг алхмыг хийхээр урьдчилан төлөвлөжээ. Эдгээр чиглэлээр өргөн хүрээтэй судалгааны ажлыг Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүд энэ он дуустал хийх юм.








Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex