М.Цукерберг iPhone ашиглахыг хоригложээ
"Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ахлах менежерүүддээзөвхөн "Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утас ашиглахыг үүрэг болгосон ньiOS үйлдлийн системтэй"Apple” компанийнiPhoneутсыг ашиглахыг хориглосонтой ижил юм гэж "The New York Times” сонин өнгөрсөн лхагва гарагт гаргасан нийтлэлдээ дурджээ.
Тус сонины мэдээлснээр, М.Цукерберг энэ талаархи үүргийг өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас буюу Их Британийн "Cambridge Analytica” компани "Фэйсбүүк”-ийнхэдэн арван саяхэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулсантай холбоотой дуулиан шуугиан дэгдсэний дараа өгсөн байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөд ашигласан юм.
МенежерүүддээiPhoneутас ашиглахгүй байх шаардлага тавьснаа тэрбээрAndroidүйлдлийн системтэй гар утас ашигладаг хэрэглэгчдийн тоо илүү олон байгаагаар тайлбарлажээ. Харин "The New York Times” сонины нийтлэлд дурдсанаар, М.Цукерберг "Apple” компанийн тэргүүн Тим Кукын "Фэйсбүүк” компанид хандсан шүүмжлэлд эгдүүцсэн байж магадгүй байсан нь түүний энэ шийдвэртэй холбоотой аж.
Түүнчлэн "Фэйсбүүк” компани "Google”болон"Apple” компанийн талаар шүүмжилсэн нийтлэл оруулсан "Definers Public Affairs” компанитай хамтран ажилласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.