ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /11.16/ ОУХМ М.Нандинцэцэг, М.Намуун нар эхний тоглолтоо хийж өрсөлдөгчдөө яллаа.
"Инчеон-2014” Азийн наадмыг хүрэл медальт, ОУХМ M.Нандинцэцэг 54 кг-д Унгарын боксчин Ц.Цабинатай хүч, ур чадвараа сорьсон бөгөөд манай тамирчнаас өндөр, урт чацтай байсан ч Нандинцэцэг өрсөлдөгчөө илүүрхэн ялж чадсан юм.
Харин 60 кг-д M.Намуун эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Непалын П.Ривалтыг хожив. Энэ өдөр 69 кг-дЭнхбаатарын Эрдэнэтуяа 16-нд Казахстаны А.Бакятзантай тоглосон бол 51 кг-д Л.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөнөнөөдөр Бразилийн Хесус де Соусатай, 75 кг-д M.Мягмаржаргал эхний тойрогтоо Аргентиний Я.Марзотой хүч үзнэ.
Харин 48 кг-д O.Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай маргааш буюу 18-нд тулалдана.
ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN
Сэтгэгдэл байхгүй байна.